БНХАУ зүрхний гажигтай 47 монгол хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ

БНХАУ зүрхний гажигтай 47 монгол хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ

11 сарын өмнө

Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд, зүрхний төрөлхийн өвчтэй 47 монгол хүүхэд БНХАУ-д үнэ төлбөргүй эмчлэхээр болсон тухай тус улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн нийгэмлэгээс мэдэгдсэнийг “The Global times” уламжилжээ.

Бээжин хотын “Anzhen” эмнэлэг болон Өвөр Монголын Ардын эмнэлгийн эмч нар Улаанбаатар хотод очиж, зүрхний төрөлхийн өвчтэй 1-14 насны хүүхдүүдэд шинжилгээ хийсэн бөгөөд нийт 47 хүүхдийг ирэх сард БНХАУ-д үнэгүй мэс засалд оруулахаар болсон байна.

Эдгээр хүүхдийн 20 нь Өвөр Монголын Ардын эмнэлэгт мэс засал хийлгэх ажээ. Өнгөрсөн онд 53 монгол хүүхэд Хятадад ийм мэс засал хийлгэсэн байна.

Д.ТУЯА

medee.mn