Толгой даарвал ой тогтоолт муудаж, мэдрэлийн суурь өвчин үүсэх эрсдэлтэй

Толгой даарвал ой тогтоолт муудаж, мэдрэлийн суурь өвчин үүсэх эрсдэлтэй

7 сарын өмнө

Сэрүүн нөхцөлд нимгэн хувцас, малгайгүй явснаар ой тогтоолт муудахаас гадна эмгэг хууч өвчин сэдрэх, мэдрэлийн суурь өвчтэй болох эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, даарахад биеийн дулааны 7-10 хувийг алдаж, гүрээний судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах сөрөг нөлөөтэй. Үүнд,

  • Архаг өвчин сэдрэх
  • Тархиар хатгуулж өвдөх
  • Хараа, сонсгол муудах
  • Нулимс гоождог болох
  • Нойр муудах
  • Мэдрэлийн суурь өвчин үүсэх
  • Ой тогтоолт муудах
  • Стресст өртөж ажлын чадвар буурах
  • Хуйхны эрүүл орчин алдагдах
  • Үс хуурайшиж, өнгөө алдах зэрэг орно.

Тиймээс дулаан хувцаслаж, малгай заавал өмсөх нь таныг дээрх эрсдлээс хамгаалах юм.

Маргаашаас эхлэн хүйтний эрч чангарна гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Энэ жил сүүлийн арван жилд ажиглагдаагүй огцом хүйтрэлт болох тул эдгээр өдрүүдэд дулаан хувцаслах, тэр дундаа малгай заавал өмсөхийг зөвлөж байна.

gogo.mn