Хүүхдийн ханиадны шалтаг шалтгаан, эмчилгээ!

Хүүхдийн ханиадны шалтаг шалтгаан, эмчилгээ!

7 сарын өмнө

Хүүхдийн ханиадны ихэнх нь вирусээс үүсэлтэй байдаг.

Халуурах, нус гоожих, хамар бөглөрөх, ханиалгах, гүйлгэх гэх мэт шинж тэмдэгтэй.

Ханиад нь вирусээс үүсэлтэй бөгөөд ханиадны вирус 200гаруй төрөл байдаг.Тиймээс нэг вирусны эсрэг дархлаа тогтолцоо  ч өөр  вирус халдах юм бол дахин дахин ханиад хүрдэг.

Гэвч вирусны төрлөөс болж, хэд дахин нэг вирус авч ханиад тусах тохиолдол байдаг учраас заавал нэг туссан вируснээс дархлаа тогтоно гэсэн үг биш шүү.Илрэх шинж тэмдэг нь вирусны төрөл, хаана үрэвссэн, хэр зэрэг туссан гэх мэтээс болж өөр өөр байдаг.Ерөнхийдөө амьсгалын эрхтэн болох хамар, хоолойнд үрэвсэл үүсэхийг ханиад гэнэ.

Найтаах, хамар бөглөрөх, ханиах, хоолой өвдөх, халуурах зэрэг нь үндсэн шинж тэмдэг бөгөөд өвлийн ханиад бол бөөлжис хүрэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэгтэй байдаг.Зуны ханиад бол биеэр бага зэрэг тууралт өгөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдол байна.38-39хэм, заримдаа 40 хэм хүртэл халуурна.Хүүхдийн хамар битүүрвэл , сүү, хоолоо ууж чадахгүй халуурч ааш мууддаг.Ханиад хөнгөн бол нэг долоо хоногт эдэгрэх боловч үрэвсэл үргэлжлэх юм бол чих өвдөх, хатгаа зэрэг өвчин хавсрах тохиолдол байдаг.

Эмчилгээ болон гэрт хийж болох арчилгаа

Ханиадны вирусыг устгаж эмчлэх эм байхгүй.Шинж тэмдэг хөнгөн үед байгалиараа эдгэхийг хүлээх боловч хүнд бол, өндөр халууныг бууруулах эм, хүнд ханиалганы үед ханиалга зогсоох эм зэрэгээр шинж тэмдгийг зөөлрүүлэх арга хэмжээ авч хүүхдийн биеийг хөнгөлж  дархлаа тогтохыг хүлээхээс өөр аргагүй.Дархлаа тогтвол халуун буурч яваандаа гайгүй болно.Ханиад нь хоолойг ханиадны вирусээс хамгаалахын тулд бие өөрөө байлдаж байгаа гэсэн үг учраас албаар зогсоох нь сайн биш боловч хурц ханиалганаас болж бөөлжих, унтаж чадахгүй байх зэрэг тохиолдолд ханиалга зогсоох эм уудаг.Хоолны дуршил багасаж, шингэн алдах үед дусал хийлгэх хэрэгтэй.

Хамгийн чухал нь шингэн алдахгүй байх явдал.Халуунаас болж шингэн алдахгүйн тулд ойр ойрхон ус шингэн юм уулгаарай.Хоолны дуршилгүй үед заавал идүүлэх шаардлага байхгүй.Ханиад хүргүүлэхгүйн тулд зузаан хувцаслаж, гадаа гаргахгүй байлгадаг хүмүүс байдаг.Гэвч хүүхдэд өвчинг даван туулах чадвар их байдаг.Ханиад хүрч байж дархлаагаа тогтоох учраас санаа зовбол эмчид хандах хэрэгтэй.

Ханиалга, нус гэх шинж тэмдэгтэй өөр өвчинүүд

Таны хүүхэд ханиалгаад зогсохгүй, нус нь гоожоод салахгүй бол ханиаднаас өөр өвчин ч байж болох юм.

1. Шалтгаан нь тодорхойгүй ханиад

-Ямар нэгэн юм залгиагүй биз?

Хоолойнд нь ямар нэгэн биет орсон үед ханиалгана.

Хүүхэд ханиад хүрээгүй боловч ханиалгах нь ямар нэгэн юм залгиад юмуу тээглээд хоолойд нь ороход ханиалгах тохиолдол байдаг.Том юм бол хахаж цацаад ханиалгах боловч жижиг юм ороод хоолойгоор дамжиж уушгинд орвол астам шиг хөхүүл ханиалгах, амьсгалах тохиолдол байдаг.Самарны үртэс зэрэг уушгинд орвол хэд хоногийн дараа хоолой үрэвссэн мэт шинж  тэмдэг илрэх тохиолдол байна.

Эмчилгээ болон Арчилгаа

Ямар нэгэн юм орсон гэж мэдвэл эмнэлэгт дурангаар хараад авна.Гэмтэж шархалсан газар байвал бактери орж хүндрэх тохиолдол байдаг учраас эртхэн эмнэлэг ороорой.

2. Цочмог бронхит

Вирус, бактери багалзуураас хоолой хүртэл халдварласан үед.

Хуурай ханиалгаас яваандаа цэртэй холилдсон ханиад болно.

Вирус, бактери хоолойг үрэвсүүлдэг өвчин бөгөөд ханиадны дараагаар үргэлжилж тусдаг.Халуурах тохиолдол байдаг боловч халуурахгүй тохиолдол ч байдаг.Хүчтэй ханиалга нь үндсэн шинж тэмдэг бөгөөд ка-ка гэх хуурай ханиалгаас цэр холилдсон ханиалга болон хувирдаг.Ханиалга нь цэрээ гадагшлуулах ажиллагаа боловч нялх хүүхэд өөрөө гаргаж чадахгүй учраас цэртэйгээ холилдож сонин сөөнгө дуу гардаг.Ханиад нэг долоо хоног үргэлжлэх бөгөөд ханиад хүчтэй үед бөөлжих, унтаж чадахгүй сульдаана.Гэвч биеийн байдал тийм хүнд биш байна.

Эмчилгээ болон арга хэмжээ

Цэр гаргах эм өгөх

Ханиалгах нь биеийн чадлыг барж бие сульдуулдаг.Тиймээс цэр гаргадаг эм ууж хөнгөлж биеийн байдлаас хамаарч антибиотек ууна.Мөн өрөөний хэт хуурайшил сайн биш учраас нойтон алчуур өлгөх, зэргээр чийгшүүлэх хэрэгтэй.Ханиалгах нь хүүхдийг тайван биш болгодог учраас хамт унтаж тайвшруулах хэрэгтэй шүү.

3. Бронхит

RSгэдэг вирусээс үүсэлтэй нь их бөгөөд 2-оос бага насны хүүхдэд элбэг тохиолддог.

Нус гоожиж, халуурч байгаад амьсгал нь гэнэт хурдсаж чангардаг.Хоолойны угт үрэвсэл болж  хурдтайгаар тархдаг.Амьсгалах бүрд хий-хий гэх дуу гарч амьсгалахад хэцүү болж нүүр чернилэн өнгөтэй болох тохиолдол байдаг.Өвлөөс хавар болох үед тусах тохиолдол их.

Эмчилгээ болон гэрт авч болох арга хэмжээ

Амьсгал нь өөр санагдах юм бол шөнө ч байсан гэсэн шууд түргэн дуудах хэрэгтэй.Амьсгалах баг зүүлгэж, дусал хийх зэрэг арга хэмжээ авна.Амьсгалын хоолойг нээж тайвшруулах эм, цэрийг багасгах эм хэрэглэдэг.Эмчилгээг эрт хийвэл нэг долоо хоногт эдгэрнэ.Тамхи татдаг гэрийн хүүхдүүд тусах нь их учраас аав ээжүүд тамхи татахгүй байцгаая.

4. Ларингит.

Хоолой үрэвсэж хавдсан учраас амьсгалахад хэцүү болно

Кээн-Кээн гэж хуурай ханиалгах нь онцлог.

Амьсгалын хоолойны эхлэл болох хоолой улайж вирус бактери наалдаж үрэвсэж хавдаж амьсгалахад хэцүү болдог.Мөн хоолой хавдах нь аллергинээс болох тохиолдол байдаг.

Хүүхдийн хоолой гэнэт сөөж кээн-кээн гэж нохой холоос хуцаж байгаа мэт хуурай ханиалгах нь онцлог бөгөөд амьсгал авахад дуу гарч хэцүү байгаа мэт байдаг.Өдөр гайгүй байгаа боловч гэнэт шөнө шинж тэмдэг илэрч 2-3хоног үргэлжилнэ.Гэвч хүндэрч, яваандаа амьсгалж чадахгүй болж, нүүрний өнгө хөхрөх юм бол шууд түргэн дуудах хэрэгтэй.

Эмчилгээ болон гэрт авах арга хэмжээ

Амьсгал авахад хэцүү байвал шөнө байсан ч гэсэн түргэн дуудах.Эмнэлэгт арга хэмжээ авна.Тиймээс ийм үед хэзээд бэлэн байхаар хажууд нь унтах хэрэгтэй.

Мөн өрөөг хуурайшуулахгүйн тулд арга хэмжээ аваарай.

5. Астам шиг бронхит

Амьсгалах бүрт хюү-хиү, болон сааралтаж дуу гарна.Амьсгал нь хэцүү юмшиг боловч хүүхэд өөрөө тэнхэлтэй сэргэлэн байна.Ханиад удааширч, ганц ханиалга үлдсэн үед ингэж дуугардаг.Халуун бууж, бусад шинж тэмдэг байхгүй болж хоолны дуршил сайжирсан ч ингэж дуу гарах тохиолдол байна.

Хүүхдийн хоолой угаасаа нарийн учраас мөгөөрсөн хоолой үрэвсэж ялгадас гарах үед цэр бөглөрдөг.Цэрээ гаргаж чадахгүй учраас ийм шинж гарах боловч 4 нас хүрээд өөрөө гаргадаг болох үед ингэж сааралтаж дуугарах нь алга болдог.Астамтай ялгаатай нь амьсгал хаагдахгүй учраас санаа зоволтгүй.Гэвч астам болдог тохиолдол байдаг.

Эмчилгээ болон гэрт авах арга хэмжээ

Том болох тусам байхгүй болно.

Сааралтаж дуу гарахад мэдээж аав ээж хэн ч санаа зовно.Гэвч санаа зовох өвчин биш бөгөөд янз бүрийн эмчилгээ хийхгүй байсан ч гэсэн яваандаа эдгэнэ.Гэвч дуу нь чанга хүнд байвал цэр авах эм уух тохиолдол байдаг.Нимгэн хувцаслаж гадаа тоглуулж дасгах хэрэгтэй.Хэт зузаалж болохгүй.Өрөөг хуурайшуулахгүйн тулд арга хэмжээ аваарай.

6. Хөхүүл ханиад

Конконконхиү хиү гэж ханиалгана.

Хөхүүл ханиадны бактериар халдсан хүн ханиад болон найтаж нөгөө хүн амьсгалын замаар авдаг.Тиймээс ээжид дархлаа байхгүй учраас 6-аас дээш насны хүүхдэд ч гэсэн халдана.

Далд үе нь 1-2долоо хоног.Халуурахгүй.Эхлээд ханиад, найтаалга, нус гэх мэт ханиадтай адилхан шинж илрээд ханиалга 1-2долоо хоног үргэлжилсэний дараа конкон гэж 10-20удаа үргэлжлүүлж хөхүүлж ханиалгана.Ханиалгаж дууссаны дараа урт амьсгаа авах учраас хиүүү гэж дуу гарна.Хөхүүл ханиадны онцлог гэж хэлж болно.

Эмчилгээ болон гэрт авах арга хэмжээ

Эхний үед нь антибиотек уувал хүндрэхгүй эдгэдэг.Бага нялх хүүхэд тусвал эмнэлэгт хэвтэж дусал хийлгэж эмчлэнэ.Ханиалгаад бөөлжих тохиолдол байдаг учраас ханиалга дууссаны дараа хоол унд өгөх хэрэгтэй.Мөн ханиалга нь шөнө эхлэх нь элбэг учраас оройн хоолыг эрт идүүлж шөнө ходоодонд хоол байлгахгүй байх хэрэгтэй.Мөн өвлийн ханиадтай андуурах тохиолдол байдаг учраас хэр яаж ханиалгаж байгааг сайн анзаарч ялгах хэрэгтэй.Хөхүүл ханиад удаан үргэлжилдэг учраас хүүхэдтэй хамт байж тайвшруулж байгаарай.

7. Бронхит Астам

Аллергинээс болж хоолой нарийсч амьсгалахад хэцүү болно.

Аллергитдэг хүүхэд аллерги үүсгэдэг ямар нэгэн юм сорж хоолойнд нь орох үед үүсдэг.Хоолойны мөгөөрс хавдаж нарийсч астамын шинж илэрдэг.

Астам ханиалга нь ханиалгаар эхэлж яваандаа амьсгалахад хэцүү болж амьсгалаа бүрэн гаргаж чадахгүй сааралтах дуу гарна.Энэ астам ханиалга нь шөнө үүрээр тохиолдох нь элбэг 1-2цаг үргэлжилнэ.2-3 өдөр үргэлжилэх ч тохиолдол байна.Сааралтаж ханиалгаад унтаж чадахгүй үед биеийг нь босгож суулгаад амьсгалуулаарай.

Энэ ханиалга нь 1-ээс дээш насны хүүхдэд тохиолдож эхэлдэг бөгөөд том болтол нь үргэлжилнэ.

Эмчилгээ болон гэрт авах арга хэмжээ

Удаан үргэлжилдэг өвчин учраас аль болох ханиалгыг багасгах арга хэмжээ аваарай.

Юу аллерги хөдөлгөж байна гэдгийг шинжилгээ өгч мэдээд түүнийг бүрэн хэмжээгээр алга болгох нь хамгийн зөв.Астамын ханиалгыг гаргахгүйн тулд янз бүрийн эм,  хоолойг тэлүүлэх эм байдаг боловч заавал эмчийн заавраар уух хэрэгтэй.Астам ханиалга эхлэх үед унтахад хэцүү учраас босоод суулгах хэрэгтэй.Ханиалгаж байх үед юм ууж идэх боломжгүй учраас ханиалга дууссаны дараа шингэн бага багаар уулгаж юм идүүлнэ.

5нас хүрээд ихэнх нь арай гайгүй болдог учраас хэт их санаа зовох хэрэггүй.Астамтай хүүхэд ханиад хүрсэн үед эртхэн шиг эмчилгээ хийх шаардлагатай.

8. Аллергиний үүдэлтэй хамрын үрэвсэл

Нус, хамар бөглөрөх, найтаах гэсэн 3 шинж илэрнэ.

Ханиад хүрээгүй боловч байнга нус гоожиж, хамар битүүрнэ.Гэвч халуунгүй, нус нь шингэн, шар ногоон өнгөгүй, нялцгай биш байна.Найтаана.

Нялх хүүхдэд бага, сургуулийн насны хүүхдэд их тохиолддог.Арьсны аллерги, атопитэй хүүхдэд тохиолдох тохиолдол байна.Ихэвчлэн харшилтай хүүхэд тусахад амархан.Мөн хамар битүүрч шөнө амаараа амьсгалж байн байн сэрдэг.

Эмчилгээ болон гэрт авах арга хэмжээ

Харшилаас үүдэлтэй учраас тоос шороо харшил үүсгэх нь их учраас хамгийн эхлээд гэрээ сайн цэвэрлэж байх хэрэгтэй.Харшил үүсгэж байгаа биетийг олж түүнийг  устгах хэрэгтэй.Мөн эмчийн заавраар витамин, харшилийн эм уух хэрэгтэй.

hunnu.mn