ЗОЧИД БУУДАЛД ХАНУУР ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

ЗОЧИД БУУДАЛД ХАНУУР ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ

1 жилийн өмнө

Варьета төвийн хажууд байрлах зочид буудалд иргэдийг үзэж, оношилж, хануур эмчилгээ үйлчилгээ явуулж байна гэх мэдээлэл мэргэжлийн хяналтын байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу  дагуу БГД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах “Гантех сервис” ХХК-ний Шинэ энерги зочид буудалд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар иргэн Б нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн наад захын шаардлага хангахгүй зочид буудлын орчинд /иргэдийг судсаар оношилж, бумба тавьж, хануур, зүү эмчилгээ хийж/ эмчилгээ үйлчилгээ явуулж байсан ноцтой зөрчил илэрчээ. Мөн тус зочид буудлын үйлчилгээ цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил илэрсэн байна. Иймд мэргэжлийн хяналтын байцаагчид илэрсэн зөрчлийг газар дээр нь таслан зогсоож, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлжээ.

Одоогоор “Гантех сервис” ХХК болон иргэн Б, А нарт зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

Х.Хулан