Англи хэл сурахад өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх вэ?

Англи хэл сурахад өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх вэ?

7 сарын өмнө

Одоо үед хэлтэй бол хөлтэй гэдэг үг хүн бүрт бодитоор мэдрэгдэж байгаа нийгэмд англи хэлийг сурах гэж хичээж идэвхи зүтгэл гаргаж байгаа хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэнд англи хэл сурахад тань бага ч болов тус нэмэр болох үүднээс “Англи хэл сурахад өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх вэ?” гэдэг талаар бодит түүхээс сэдэвлэн бяцхан зөвлөгөө хүргэе..

Англи хэлний ярианы Гадаад багштай ганцаарчилсан онлайн сургалт…Дэлгэрэнгүйг

Adrian

Өдгөө 60 настай Адрейн хэмээх нэгэн хуульч нь Бразил улсаас гаралтай унаган Португали хэлээр ярьдаг хүн билээ. Тэрээр 51 нас хүртлээ англи хэл сурах ямар их ач тустай, яагаад сурах шаардлагатай талаар нэг удаа ч бодож үзээгүй байсан бөгөөд тухайн үеийнх нь нийгмийн амьдрал түүнээс Англи хэл сурахыг тийм ч их шаардаагүй бололтой.  Адрейн өөрийн төрөлх хэлэндээ хэнээс ч дутахааргүй уран тод ярьж, илтгэл семинар тавьж, хуулийн зөвлөгөө өгөхдөө гарамгай нэгэн байлаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн эрхээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн амьдрах хэрэгтэй болсноос гадна ажлын шаардлагаар  нэг л өдөр англи хэл сурах зайлшгүй шаардлагатай болохыг тэрээр 9 жилийн өмнө ухаарсан юм. Тэгвэл тэрээр англи хэл сурах шийдвэрээ хэрхэн гаргасан бэ? Яг үнэндээ их цааргалсан, албан шахалтаар, бэлэн бус сэтгэл зүйтэйгээр хэл сурах гараагаа эхэлж байжээ. Эхний удаад Адрейн хувиараа сурах гэж оролдлоо. Сайн гэсэн ном болгоныг л худалдаж авч байсан юм. Гэвч “Мэддэгт мэргэн цоохор, мэдэхгүйд эрээн цоохор” гэгч болж байлаа. Тэр шийдвэртэйгээр эхний алхмаа хийсэн боловч тун удалгүй шантарсан юм. Гэхдээ угаас өөрийн шаардлагаа ухамсарласан учраас шантарсан газраасаа дахин босч өөр арга зам хайж эхэлсэн юм. Хэл сурч болох бүх л боломжуудыг хайж байлаа. Нэгэн удаа Адрейн сургалтын төвд сурах шийдвэр гаргаж нэгэн сургалтын төвд очиж бүртгүүлэн хичээлдээ явж эхэлжээ. Ажил тарах бүрд хотын түгжрэлд ядарч нойрмоглон нэг л төвөгтэй, дээрээс нь хичээл дээрээ очоод өдий насалчхаад өөрөөсөө залуу хүмүүстэй хамт сурч байгаадаа дотроо санаа зовнин “үгээ зөв дуудаж байгаа болов уу, тест ажиллах ч ядаргаатай юмаа” гэх мэтчилэн элдвийг бодож байх зуур багш асуулт асуух хэдэн үг холбоод хариулахад ч түүнд бэрхшээлтэй байлаа.  Энэ байдал үргэлжлэх тусам Адрейныхувьд англи хэл сурна гэдэг шийтгэл амсаж байгаа мэт санагдаж хичээлдээ идэвхи зүтгэл муу, сонирхол маш бага байсан юм. Гэхдээ хожим хойно Адрейн өөрийнхөө сурах арга барилаа олж илрүүлэн өөрийгөө идэвхжүүлсний үндсэн дээр хэдхэн жилийн дотор чамлахааргүй их амжилт гаргаж өдгөө тэрээр англи хэл дээр сургалт семинар зохион байгуулдаг, олон улсын хурал чуулганд оролцдог өөрийн улсдаа нэр хүндтэй хуульч болсон нь бодит байдал юм.

Тэгвэл бүгдээрээ одоо Адрейнд тулгараад байсан асуудлуудыг тодорхойлъё.

  1. Тэрээр тодорхой зорилго байхгүй байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэдийгээр Адрейнажлын шаардлагаар гэсэн шалтгааны улмаас англи хэл сурах зорилготой байсан ч энэ нь яг үнэн хэрэгтээ түүний өөрийн хүсэл эрмэлзлийг тодорхойлсон, англи хэл сурсан тохиолдолд ямар хэмжээнд очих вэ гэдгийг тодорхой харуулсан зорилго биш байсан юм.
  2. Сурах арга барилаа олоогүй байсан нь түүний нэг дутагдал болсон юм. Аливаа хүн өөрийн сурах арга барилаа олох нь ямар нэгэн зүйлийг суралцахад маш их хувь нэмэр болдог гэдгийг санах хэрэгтэй.
  3. Адрейн залхсан байсан. Мэдээж шүү дээ хэн ч сонирхолгүй байгаа зүйлээ хүчээр хийх тохиолдолд залхдаг шүү дээ.
  4. Харин эцэст нь тэрээр энэ бүхний уршгаар өөртөө ямар ч итгэлгүй байдлыг л олж авсан байлаа.

Англи хэлийг шимтэн суралцаж буй хүн бүрд л Адрейнд тохиолдсон шиг хүнд хэцүү бэрхшээлүүд тулгардаг биз ээ. Тиймээс та бүхэн тэдгээрийг даван туулахын тулд дараах 6-н саналыг хэрэгжүүлж үзээрэй.

  1.    Зорилготой бай: Энэ хамгийн чухал нь. set goalБарилга барих гэж байлаа гэж бодоход барилгачид эхлээд хундам буюу сууриа тавьдагтай л адил. Яг яагаад англи хэл сурч байгаа шалтгаанаа тодорхойлон түүндээ хүрч болохуйц бодитой, бага багаар шаталсан зорилго тавих хэрэгтэй.

Жишээ нь оюутан хүний хувьд дараах шаталсан зорилгуудыг тавьж болох юм.

  • Ерөнхий англи хэлний мэдлэгээ цэгцлэх.
  • -Гадаад багштайгаа өөрөө англи хэл дээр шууд харилцаж сурах
  • Эсээ, CV бичиж сурах
  • Оюутан солилцоонд хамрагдах
  • IELTS, TOEFL-н шалгалтад өндөр оноо авах
  • Гадаадын Их дээд сургуульд элсэн суралцах

Ажил эрхэлж байгаа хүмүүсийн хувьд:

  • Гаднаас ирсэн мэйлүүдэд өөрсдөө хариулдаг болох
  • Гадны мэргэжилтэн зөвлөх, хамтран ажиллагсадтайгаа өөрийн ажил үүргийн хүрээнд орчуулагчгүйгээр харилцдаг болох
  • Тайлан, илтгэлээ Англи хэл дээр тавьдаг болох

гэх мэт зорилгуудыг тодорхой хугацаанд шаталсан байдлаар тавих үед заавал үр дүн гарах болно.

Аливаа зүйлд шат дараалалтайгаар зорилго тавих нь өөрийгөө идэвхжүүлэх, урамшуулах нэг хэлбэр юм.

  1.    Өөрийгөө англи хэлэнд хангалттай сайн болж чадна гэдгийг ойлгож өөртөө итгэлтэй байх. you can do itЗориг дутвал ухаан дутна гэж онч мэргэн үг байдаг. Яг л үүнтэй адил та нэгэнт шийдвэрээ гаргасан, зорилгоо тавьсан одоо үүнийг хийж чадна, болно гэсэн өөдрөг сэтгэлээр өөрийгөө цэнэглэж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Аливаа зүйлийг суралцахад сэтгэлзүй маш чухал байдаг юм. Та зорилгоо нэгэнт тодорхойлсон тул одоо өөрийн зорилгодоо хүрэх сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй.

Дараагийн зөвлөмж бас л сэтгэлзүйтэй холбоотойг та анзаараарай.

  1.    Англи хэл бол амархан хэл гэдгийг ойлгож шантрахгүй байх хэрэгтэй.  easy

Хүмүүс англи хэлийг хэцүү хэл гэж боддог боловч үнэндээ энэ дэлхий дээрх хамгийн амархан хэл юм. Учир нь дэлхийн хүн амын 450 сая орчим хүн англи хэлээр төвөггүй ярьдаг гэсэн судалгаа бий. Харин та өөрийн төрөлх хэл болох монгол хэлээ нэг бодоод үзээрэй. Ойролцоогоор 9-10  сая хүн хэрэглэдэг. Мөн англи хэл нь дуудлага, дүрмийн хувьд бусад хэлтэй харьцуулахад сурахад илүү хялбар  байдаг. Тэгээд бодохоор таны санаанд одоо англи хэл амархан гэж бууж байгаа биз? Мэдээж англи хэл бол маш амархан хэл та үүнийг сурч чадна. Бүр бүрэн эзэмших ч боломжтой гээд бодоод үздээ.

  1.    Өөрийн дуртай зүйлээ хий гэхдээ англи хэл дээр гэдгийг мартуузай.do what u want 1

Өөрийн сонирхдог зүйлээрээ дамжуулан англи хэлийг сурах нь их үр өгөөжтэй байдаг ба хүний сурах хүсэл эрмэлзлийг улам нэмэгдүүлдэг. Тиймээс та юу хийх дуртай вэ? Тэр зүйлээрээ англи хэл сурах боломж байгаа үгүйг нэг бодоод үзээрэй. Та доорх хэдэн санааг туршиж үзээрэй:

1.    Англи хэл дээр кино үзэх: Энэ нь мөн их үр дүнтэй арга юм. Кино үзэх дургүй хүн гэж бараг байхгүй байх. Өөрийн дуртай киногоо англи хэл дээр үзвэл илүү сонирхолтой байдлаар сонсгол болон үгийн баялгаа сайжруулж болдог.

watch movie

2.   Англи дуу сурах мөн дуулах: Хэрвээ та дуулах, хөгжим сонсох дуртай бол энэ арга ч мөн танд маш их тусална.

sing song

3.  Хичээлийн хамтрагчтай болох: Англи хэл сурахыг хүссэн хэн нэгэн хүнтэй хамтран хичээлээ хийх нь ганцаараа хийснээс илүү үр өгөөжтэй байдаг. Тухайн хүн болон та мэдээж нэг нэгнийгээ урамшуулж дэмждэг байх хэрэгтэй.find partner

4. Найзуудтайгаа англиар чатлах:  Одоо үед интернет орчин хөгжсөн бүх зүйлийг илүү амар хийх боломжтой болсон. Хүмүүсийн хоорондын харилцах хэлбэр ч илүү амар болсон. Энэ боломжийг өөртөө ашигтайгаар хэрэглэх нь зүйтэй.chat with friends

5. Аялах: Заавал үнэтэй өндөр хөгжилтэй улс орнуудаар аялах биш бага санхүүгээр аялаад хэлээ сайжруулаад ирэх боломж одоо үед мөн их болсон. Яагаад Азийнхаа англиар ярьдаг улс орнуудаар аялж болохгүй гэж.

travel

6. Өөрөө идэвхи санаачлагатай бас хөгжилтэй байдлаар суралцах:  Хүмүүс өөрөө хичээл зүтгэл идэвхи чармайлт гаргаж багштайгаа нээлттэй байснаар илүү хурдацтай, үр дүнтэй сургалтыг авч чаддаг. Тиймээс багш зөвхөн таныг чиглүүлэгч харин гол санаачлагыг та өөрөө л гартаа авдаг гэдгийг сайн ойлгож сууж буй хичээлдээ идэвхтэй оролцож, хичээл дээрээ заалгасан зүйлсээ давтахад цаг гаргаж мөн багштайгаа нээлттэй байгаад үзээрэй. Танд мэдэгдэхүйц дэвшил гарна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.

20160302084018-savvy-one-to-one-teaching-platform-2

7. Видео үзэх:  Youtube.com  болон өөр видео үзэж болох олон интернет сайтууд байдаг. Энэ ч мөн их үр дүнтэй арга. Та Jimmy Kimmel гэх алдартай шоу нэвтрүүлгүүдийн хөтлөгчийг сонсож байсан байх. Түүний нэвтрүүлгүүдийг сонирхоод үзээрэй их хөгжилтэй бас сонирхолтой дээрээс нь англи хэлээ ч  сайжруулчихна.

Jimmy kimmel

8. Ном унших:  Одоо үед ном уншдаг хүн их ховор болсон мэт. Гэхдээ та ном унших дуртай бол энэ ч бас англи хэлээ сайжруулах сайхан арга шүү. Зөв бичгийн дүрмээ сайжруулахаас гадна үгийн сангийн мэдлэгээ дээшлүүлэх төгс арга бол яах аргагүй ном унших юм.

read books

Та англи хэлийг эзэмшчихсэн үедээ магадгүй хэзээ нэгэн өдөр та өөрийн дуртай дуучин, жүжигчинтэйгээ уулзах тохиол учрах ч юм билүү? Та өөрийн хүсч мөрөөдөж байсан ажилдаа нүүр бардам итгэл дүүрэн орох ч юм билүү? Хайртай гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө хамт мөрөөдлийн орнуудаараа аялж, таны нийгмийн хүрээлэл таны төсөөлж байгаагаас ч илүү өргөн болох ч юм билүү? Та зүгээр л хүс мөрөөд, ирээдүйгээ төсөөл. Танд илүү их эрч хүч, хүсэл эрмэлзэл бий болох болно.

 5.   Өөрийнхөө ирээдүйг төсөөл:

imagine the futureТа хэзээ нэгэн өдөр англи хэлээр мундаг ярьдаг, ойлгодог болчихсон байна гээд өөрийгөө төсөөлөөд үз дээ? Сайхан санагдахгүй байна гэж үү?

Та англи хэлийг эзэмшчихсэн үедээ магадгүй хэзээ нэгэн өдөр та өөрийн дуртай дуучин, жүжигчинтэйгээ уулзах тохиол учрах ч юм билүү? Та өөрийн хүсч мөрөөдөж байсан ажилдаа нүүр бардам итгэл дүүрэн орох ч юм билүү? Хайртай гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө хамт мөрөөдлийн орнуудаараа аялж, таны нийгмийн хүрээлэл таны төсөөлж байгаагаас ч илүү өргөн болох ч юм билүү? Та зүгээр л хүс мөрөөд, ирээдүйгээ төсөөл. Танд илүү их эрч хүч, хүсэл эрмэлзэл бий болох болно.

6.    Бусад хүмүүс юу гэж бодох нь чухал биш.

 

not important someone's wordsХүмүүс бусдын үгэнд хэт их ач холбогдол өгдөг. Энэ байдал нь таныг хүсэл тэмүүллээс чинь улам л хойш татах болно. Хэл сурах тал дээр та хэнээс ч ичиж санаа зовж болохгүй. Хүн ярьж сурсныхаа дараа бусадтай ярина гэж боддог боловч ярьж дадлага хийж байж ярьж сурдаг гэдгийг бүү мартаарай!!!  Харин Та өөрийнхөө төлөө хариуцлагатай байх хэрэгтэй.Бусад хүмүүс таны төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг санаарай.

Та бүхэнд амжилт хүсье!!

http://english-maestro.mn