Нярайн хувцасны талаарх зөвлөгөө

Нярайн хувцасны талаарх зөвлөгөө

7 сарын өмнө

Хүүхдийн хувцас амархан багаддаг болохоор хувцас авахдаа томдууг авчихсан нь зүгээр.Хувцас авахдаа тэдэн сартай хүүхэд өмсөнө гэсэн ярликаас илүү, өндрийг нь харж сонгож авах нь зүгээр болуу. Яагаад гэхээр Монголд энд тэнд үйлдвэрлэсэн янз бүрийн л хувцас байна. 5М гэсэн хирнээ аягүй жижкэн бараг л 2 сартай хүүхдэд таармаар юмнууд байхийн. Үйлдвэрлэсэн орныхоо хүүхдийн биеийн хэмжээнд тохируулдийн байлгүй. Ээжүүд хүүхдийнхээ өндрийг мэдэж байгаа юм чинь тэрнээс 5-10 см томхонг сонговол хэдэн сар өмсчих байх.

Бас хүмүүсийн бэлэглэсэн том хувцсыг хаа ч байсийн өмсөх болоогүй гээд далд хийчдэг. Заримдаа тэр хувцаснуудаас нь гаргаж ирж үзэж байхгүй бол нэг мэдэхэд багадчихсан байх нь их юм. Ма охинд л гэхэд өмсөж амжилгүй багадцан палааж малааж зөндөө зөндөө...

Хүүхдэд хувцас сонгохдоо ялангуяа нярай хүүхдэд аль болох урдуураа задгай, уядаг, товчтой, кноптой цамц хувцас сонговол тохиромжтой.Учир нь ардаа товчтой юмуу углаж өмсгөдөг, битүү цамц зэргийг өмсгөхөд зарим товч уяа нь нухна, өмсгөх гээд толгойнд нь углахаар уурлана,бөөн уйлаан майлаан.  Урдуураа задгай хувцас унтаж байхад нь тайлах, өмсгөхөд ч амар. Аан бас дотуур өмсгөх хувцсыг сонгохдоо даавуунан, оёоо нь гаднаа, резин нь сул байвал хүүхдийг маань нухаж холгохгүй. Монголд зарж байгаа өмд хувцасны резин нь аягүү чанга байдийн байлээ ээж нар резин нэмээд оёод өгч байгаарай.

 

Хүүхдийнхээ хувцас болон даавууг угаахдаа аль болох гараар, угаалгын нунтаг хэрэглэлгүйгээр харшил өгдөггүй савангаар угаах хэрэгтэй (гадуур Popular гээд барааны саван байдаг.Харшил өгдөггүй элдэв үнэргүй)  Хэрэв хувцсыг нь томчуулын хувцастай хамт угаалгын машинд угаах хэрэг гарвал угаалгын тор хэрэглэж занших нь ариун цэвэр талаасаа бэст. (солонгос гэр ахуй болон япон барааны дэлгүүрт том жижиг янз бүрээрээ байдаг)

Нялх хүүхдийн даавуу болон хувцсыг байнга угаагаад байхаар амархан дардайгаад хатуурчдаг. Тэхээр 7 хоногтоо нэг удаа Perwoll, Vernel зэрэг  хувцас зайлагчаар зайлаад байхад хайртай бяцхан үрийн чинь хувцас зөөлөн бас гоё үнэртэй байх болно.

Аан бас тийн нярай хүүхдийн даавууг индүүлэж болохгүй.Арьс нь түлэгдэж улайдаг. Пааран дээр ч гэсэн аль болох тавьж хатаахгүйг хичээгээрэй.

За за туршлагатай мундаг ээжүүд минь! Авах гээхийн ухаанаар хандаж бас өөрсдийн туршлагаасаа бичиж үлдээнэ биз. Аавууд маань бас даавуу зөндөө угаадаг болохоор өөрсдийн олж нээсэн зүйл байгуул шинэ аав ээжүүдэд дуулгаарай.

Бас нэмж хэлэхэд шинэ авсан хувцасаа заавал угааж байж өмсгөөрэй.