Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэв

Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэв

7 сарын өмнө

Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд болж өндөрлөв. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин танилцуулагджээ.

Энэхүү үзэсгэлэн яармагт Монгол Улсыг төлөөлөн "Билиг" дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу АЯНГАН МОТОР" нэртэй цахилгаан мотор бүхий машинаар анх удаа оролцсон байна.

Энэхүү машин нь өөрөө өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглүүлэхгүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй зэрэг онцлогоор өндөр үнэлгээ авч, зохион бүтээгчид Бээжингийн олон улсын наадмын тэргүүн шагналын эзэн болжээ.

Д.ТУЯА

mashin

medee.mn