3-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд массаж хийх арга

3-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд массаж хийх арга

1 жилийн өмнө

Хүүхэд хөхөө хөхснээс хойш 40 минутын дараа дараа хийх,
-          Өрөөг сайн салхи оруулсан байх,
-          Өрөөний температура 22градус-с багагүй байх,
-          Таны гар дулаахан,угаасан, хүүхдйин хэрэглэдэг тосыг түрхсэн байх,
-          Массаж нь хүүхдэд эвгүй өвтгөхгүй байх,
-          Уйлж байгаа хүүхдийг массаж хийхгүй байх
-          Унтах гэж байгаа хүүхдэд массаж хийхгүй байх

3 сартай хүүхдэд массаж хийхдээ илэж болон зөөлөн үрэх маягаар хийнэ.

1.Гарнаас нь эхэлнэ.Хүүхдийн хурууны завсараар хуруугаа хийн хүүхэд рэфлексээрээ барихаар нь гарыг нь зөөлөн атгана.Гарын сарвуугаас мөр хүртэл нь зөөлөн илнэ.6удаа. Нөгөө талдаа мөн адил.

2.Дараа нь хүүхдийн хуруунуудыг өөрийн хуруугаараа салаавчлан барьж мөн л бугуйнаас мөр хүртэл зөөлөн үрнэ.6удаа.Нөгөө талдаа мөн адил
Хүүхэдээ массаж хийх байхдаа эвийлгэн хөөрхөн зүйл ярьж энхрийлэх хэрэгтэй.
Нэг зүйлийг анхааруулахад хүүхдийн тохой, нугалам,мээм, гуяаны дотор тал  зэргийг массаж хийх шаардлагагүй.

3.Массажаа гимнастиктай хослуулья.2 гарыг нь зөөлөн бугуйнаас нь бариад дэлгээд цээжин хэсэг дээр нь авчирч хооронд нь зөрүүлнэ.Баруун гар нь дээд хэсэгт байсан бол дараа нь зүүн гар дээд хэсэгт гэсэн дараалалтай.6удаа

4.Баруун гараас нь эхлээд дээш болгоод хэвтэж байгаа дэсгэртээ нааж буулгаад дараа нь зүүн гарыг нь дээш нь болгоод буулгана.тал бүрдээ 6 удаа хийнэ.

5.Дараа нь 2гарыг нь зэрэг дээш болгож хэвтэж байгаа дэсгэртээ нааж буцаагаад гуяаны хажууд буулгана.6удаа

6.Ээж баруун гарынхаа алгыг хүүхдийн хүйсэн дээр дэлгэж байрлуулаад цагийн зүүн дагуу эргүүлнэ.6удаа

7.Мөн зөөлхөн хүйсний баруун зүүн талыг зөөлхөн үрнэ.3удаа

8.5сартайгаас хүүхэд сууж сурахдаа бэлддэг тул 2 гарын хуруунуудаар гэдсийг нь 2 талаас нь хурунуудаараа дээшээ хөдөлгөөнөөр зөөлөн илж суух гэж байгаад нь бэлдэж тусална.6удаа

9.Хөлөнд массаж хийе.Нэг гараагаа хүүхдийн хөлийг дээш өргөн бариж нөгөө гараараа хөлийн уланд дээрээс хөлний хуруу хүртэл зөөлөн илж мөн доошоо чиглэлтэй илнэ.Тал бүрдээ 4 удаа

10.Хөлийн хуруу болгоныг илнэ.1-2 удаа

11.Хөлний хуруунаас хойших дээд хэсгийг зөөлөн илнэ.6удаа

12.Хөлийн гадна хэсэг болох гуяа доод хэсэг мөш зөөлөн илнэ.6удаа.Нөгөө хөл адилхан.

13.Дараа нь эрхий долоовор хуруугаараа зөөлөн хөлний доороос дээш гуяа хүртэл үрэх маягтай хөдөлгөөн хийнэ.3удаа нөгөө талдаа мөн адил

14.Хүүхдийн 2 хөлийн нугалан  дээш болгоод доош нь буулгахдаа хөлийг нь тэгшлэнэ.Баруун хөлнөөс эхэлсэн бол дараа нь зүүн хөл гэж ээлжлэнэ.тус 8удаа

15. Дараагаар 2 хөлийг нь нугалаастай зэрэг дээш болгож доош тэнийлгэн буулгана.Энэ 2 дасгалыг аль болох зөөлөн хийж хүчлэх шаардлагагүй.6удаа

16. 2хөлийг нь нугаалаатай чигээр нь байлгаж байгаад алцайлган дотогшоо эргүүлэн нийлүүлэх байдалдаа ирнэ.6удаа

17.Хүүхдийн цээжний хэсэгт хуруунуудаа авчирч дээш явуулж 2 гарын хуруунууд зүүн баруун тал руу салж мөр рүү нь зөөлөн илнэ. 6удаа

18. Яг дээрх дасгал хийсэн чиглэлээр хуруунуудын үзүүрээр зөөлөн массажлана.4удаа

19. Хүүхдийг доош нь харуулж хэвтүүлээд бөгсний дээд талаас хуруугаараа дээш нь мар хүртэл зөөлөн массажлана.тал бүрдээ 4 удаа

20.Нурууны ясыг чанга даралгүй дээд талын хийсэн дасгалын замаар гарын алгаараа зөөлөн дарж массажлана тал бүрдээ 6 удаа.

21.5 сар өнгөрсөн хүүхэд дээр хэлж байснаар суух сурах дөхөж байгаа тул хүүхдийг дээш харуулан хэвтүүлж 2 гарнаас нь барьж гарных нь тусламжтайгаар дээш зөөлөн татаж суугаа байдалд авчран буцаагаад зөөлөн хэвтүүлнэ.3удаа

22.Хүүхдийг дээш өргөж суган доороос нь барин хөлөөр нь зогсооно.Хүүхэд өөрөө хөлөө чангалан зогсож мөн суллаж доошоо сууж өгнө.6удаа
Ингээд массаж маань дууслаа.Массажны дараа хүүхдээ дулаан хувцасыг өмсүүлж амраагаарай.Таньд амжилт хүсье.

EMEGTEICHUUD.MN