Ирэх пүрэв гаригт дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүр нээлтээ хийнэ

Ирэх пүрэв гаригт дэлхийн хамгийн урт, далай дамнасан гүүр нээлтээ хийнэ

7 сарын өмнө

Энэ долоо хоногт нийт 20 тэрбум ам.долларын өртгөөр бүтэж буй Хонконг, Макао болон Хятадын эх газрын Жухай хотыг холбосон гүүр нээлтээ хийх тухай “CNN” агентлаг мэдээлэв. Тус гүүрийг байгуулахад есөн жилийн хугацаа зарцуулсан бөгөөд дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр болж байгаа аж.

Ирэх пүрэв гаригт Жухай хотноо болох нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Си Жиньпин тэргүүтэй Хонконг, Макаогийн өндөр албан тушаалтнууд оролцох юм байна. Нийт 55 километр урт энэхүү гүүр 2016 онд нээгдэх байсан боловч хойшлогдож, энэ онд нээлтээ хийхээр болжээ.

Тус гүүр нь хотуудын хооронд аялах хугацааг 3 цагаас 30 минут болгон бууруулж, зөвхөн нутгийн оршин суугчид төдийгүй жуулчдын цаг завыг ихээхэн хэмнэх аж.

Д.ТУЯА

medee.mn