Хонины сүүл хүүхэддээ хөхүүлэх нь зөв үү

Хонины сүүл хүүхэддээ хөхүүлэх нь зөв үү

1 жилийн өмнө

Нуулгүй үнэнээ хэлэхэд би дээр үеийн Монголчууд резинэн соска байхгүй болохоор л аргаа барахдаа хүүхдийнхээ ам руу хонины сүүл тасалж аваад чихэж дуугүй болгодог гэж боддог байлаа. Гэтэл миний өөр нэг бичлэгт байгаа даа , гэмтлийн эмч мэргэжилтнүүд ирж үзлэг хийсэн гээд , тэдгээр эмч нар хүүхэддээ хонины сүүл хөхүүл , сүүл бол тэр чигээрээ кальц гэсэн ажгуу . Тэгэхээр манай ухаант ард түмэн зүгээр ч нэг гарын дор номхноор нь гээд нэг хонь барьж аваад сүүлдийг нь таслаад хүүхэддээ зуулгачихдаггүй байсан бололтой шүү … Орой нь хүүхдийнхээ толгойг бариулдаг бариач ахад хэлсэн чинь чи бараг л сүүл хөхүүлэхгүй өдий болтол юу хийж явсын , хүүхдэд ганц кальц нөхдөг юм чинь тэршдээ гэнэ . Зиа ингээд хүүхэддээ яаж өгөх вэ гэвэл : Хөндлөнгөөр нь жаахан туушдуу гэхиймүү жаахан далийдуу байрлалаар хүүхэд чинь залгиад хахчихалгүй томхон шиг зүснэ . Буцалж буй давстай хар цайнд нэг сайн дүрээд авна , буцалгаж чанаж болохгүй тэгвэл хүүхдийн аманд ороод хайлж бутраад худлаа болно гэнээ . Би итгэхгүй пай заваан юм түүхий сүүл хүүхдэд өгдөг хэрэг үү гээд давхар давхар эмч домч эгэл жирийн олон хүнээс лавлан асуухад бүгд нэгэн дуугаар чанадаггүй гэсэн бөлгөө . Зиа тэгэхээр ээжүүдээ хүүхэддээ сүүл хөхүүлж кальцийг нь нөхөөрэй.

Эх сурвалж: http://goyeej.blog.gogo.mn/