Оюутнуудын дунд үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байна гэв

Оюутнуудын дунд үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байна гэв

1 жилийн өмнө

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг энэ жил “Эрүүл оюутан-хөгжлийн түүчээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аяны хүрээнд оюутан залуучуудыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах, зөв дадал суулгахад чиглэгджээ.

Өнөөдөр Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны нээлтийг Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж мэдээлэл хийсэн аж.

Улсын хэмжээнд 96 их, дээд сургуульд нийт 156 мянган оюутан суралцаж байна. Үүний 92.8 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт суралцаж байгаа юм. Оюутнуудын дунд хорт зуршил /архи тамхи / хэрэглэх байдал, бэлгийн замын халдварт өвчин, мөн үр хөндөлтийн асуудал их байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм.

Тодруулж хэлбэл Монгол Улсын хэмжээнд 17530 удаагийн үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэнээс 5,3 хувь нь 20-оос доош насныхан 70 хувь нь 20-34 насныхан байгаа юм. Мөн 35-аас дээш насныхан 24,7 хувьтай гарчээ. Тэр дундаа 20-оос доош насныхан үр хөндүүлэх нь өмнөх оныхоос 5,3 хувиар нэмэгдсэн байна.

П.УРНАА

medee.mn