Англиар ярих үедээ хийж болохгүй 7 зүйлс

Англиар ярих үедээ хийж болохгүй 7 зүйлс

1 жилийн өмнө

Сүүлийн хэдэн жилийг би хилийн чанадад амьдарч, аялж өнгөрүүлэхдээ тэдний хувьд гадаад хэл болох Англи хэлээр ярьж буй олон хүнтэй яриа өрнүүлсэн.  Хэдэн мянган гадаадуудтай Англи хэл дээр ярьж үзсэнийхээ дараа би эдгээр хэл сурч байгаа хүмүүст хэд хэдэн дутагдал байгааг анзаарсан юм. Тиймээс хамгийн түгээмэл 7 дутагдлыг танилцуулж байна.

  1. Ярихдаа хэтэрхий ичихгүй байх:

Англи хэлээр ярьж сурах цорын ганц зам бол амаа нээгээд Англиар ярих! Яриагаа сайжруулах цорын ганц арга бол та яриад л яриад л байх!

Зориг гэдэг нь айдсыг үгүй болгогч бус харин айдсыг эсэргүүцэгч, ноёрхогч юм.  – Марк Твэйн

Яагаад ярихыг хүсэхгүй байгаа талаараа та  “Би ярих гэхээр хэтэрхий ичээд байдаг.” гэх мэт олон шалтгаан дурдаж болох ч энэ нь таныг хэзээ ч Англиар төвөггүй ярьдаг болох зорилгод тань хүргэхгүй.  Таны үгийн баялаг бага байх эсвэл таны дуудлага тийм ч сайн биш байх нь огтхон ч хамаагүй тул та сайжрахыг хүсч л байгаа бол амаа нээгээд ярьж эхлэх хэрэгтэй.

Яасан ч байлаа гэсэн та “Би Англиар ярьж чадахгүй” гэж бүү хэлээрэй. Учир нь энэ нь та өөрийгөө тийм байна гэж зөгнөж байгаа хэрэг юм. Өөрийгөө Англиар ярьж чадахгүй гэдэгт итгүүлснээр та өөрийн оюун бодлоо хааж хэзээ ч сайжрах боломжийг өөртөө олгодоггүй. Англи хэлээ сайжруулах цор ганц арга бол та хэчнээн англи хэлэндээ муу эсвэл сайн байсан ч давтах л хэрэгтэй.

  1. Алдаа гаргахаас бүү ай:

Англиар ярьж байхдаа алдаа гаргахаас айх хэрэггүй. Хүн төрөлхтний нэгэн хэсэг байна гэдэг маань та алдаа гаргаж эрт орой хэзээ нэгэн цагт төгс хүн биш гэсэн үнэнтэйгээ эвлэрэн ахин дахин алдаа гаргасаар л байдаг. Алдаа гаргахаас зайлсхийх ганц арга бол та огтхон ч оролдож, хийж үзэхгүй байх. Хэрвээ та энэ аргыг дагавал алдаа гаргахаас зайлсхийх боловч хэзээ ч сайжирч чадахгүй.

Би сагсан бөмбөг тоглож байсан бүхий л цаг хугацаандаа 9000-аас илүү бөмбөг алдаж бараг 300 орчим тоглолтод хожигдож 26 удаа хожлыг шийдэх гоол алдаж байсан. Амьдралдаа ч дахин дахин алдаа гаргасаар байсан. Тиймээс л би амжилтад хүрсэн юм.  –Майкел Жордан.

Энэ сөрөг таагүй зүйл шиг санагдаж магадгүй ч та аль болох олон алдаа гаргах хэрэгтэй. Та алдаа гаргаж байнаа гэдэг маань Англиар ярьж байна, сайжирч байна гэсэн үг. Хэрвээ та өдөр бүр алдаа гаргахгүй байгаа бол та хангалттай ярихгүй байна.  Мэдээж та санаатайгаар алдаа гаргана гэсэн үг биш, та харин алдаагаа мэдэж түүн дээрээ суралцах хэрэгтэй тэгсэнэээр та чадвараа улам л сайжруулна.

Англиар ярьж байх үедээ таны санаа зовдог нэг зүйл бол дүрэм юм. Англи хэл дээр хэн нэгэнтэй харилцахын тулд таны дүрэм төгс сайн байх албагүй.

Унаган Англи хэлтэй хүмүүс таныг дүрмэндээ муу байна гэж шүүмжлэхгүй харин ч тэд таныг юу хэлэх гээд байгааг ойлгох гэж анхааралтай сонсож харилцан яриагаа цааш үргэлжлүүлэх болно.

Та өөртөө итгэлтэй тод л ярьж байгаа бол өгүүлбэрийн дараалал, тэмдэг нэрийн төгсгөл эсвэл буруу ялгац гишүүн хэрэглэх нь асуудал биш.

Олон хэлний хөтөлбөрүүд дүрэмд хэт их анхаарлаа хандуулаад яриан дээр хангалттай анхаардаггүй. Эцэст нь бид ярьж эхлэх үед энэ нь өөртөө итгэх итгэлийг бууруулахад нөлөөлдөг “Та ярьж эхлэхээсээ өмнө бүх л дүрмийн мэдлэгийг эзэмшсэн байх ёстой” гэсэн сэдлийг тэд хүмүүст өгдөг.  Харин эсрэгээр нь та өөртөө итгэх итгэлээ олохын тулд эхлээд ярьж сурах хэрэгтэй харин зохих түвшинд хүрснийхээ дараа дүрмийн алдаанууд дээрээ ажиллаж болно.

Хүн бүхэн, бүр унаган Англи хэлтэй хүн хүртэл алдаа гаргаж л байдаг. Хэн ч Англиар төгс ярьдаг болж төрөөгүй. Төгс, төвөггүй ярьж сурахын тулд хичээл зүтгэл, цаг хугацаа орох нь тодорхой.  13-н жилийн турш сургуульд сурсан ч Англиар хэрхэн төгс ярихыг сурч чадаагүй олон Америк хүмүүс хүртэл байдаг.

Тиймээс алдаанаасаа болж битгий шантар. Харин ч суралцах хугацаанд тань тэд үүрэг гүйцэтгэж байгаа хэмээн үнэлж, давуу тал болгон ашиглаж сур.

  1. Түвшингээсээ болж уучлалт бүү гуй.

Хэн нэгэн хүнтэй Англиар ярилцаж байх үед тэд хир муу Англиар ярьж байгаагийнхаа төлөө уучлалт гуйх нь надад үнэхээр их төвөгтэй санагддаг. Би хэзээ ч хэн нэгний Англи хэлнийх нь түвшнээс болж  эмзэглэж байгаагүй мөн хэн нэгэн алдаа гаргахад ч миний сэтгэл гонсойдоггүй. Хэрвээ та хэн нэгэнтэй ярихад тэд таны хэлний түвшнээс болж уурлах эсвэл сэтгэл нь гонсгор байвал, тэр бол хүнээр тохуурхах сэдэлтэй муу хүн байх нь тодорхой.

Англи хэлнийхээ түвшнээс болж уучлалт гуйдаг хүмүүсийн ихэнх нь тэд одоо ярьж байгаагаасаа илүү сайн ярих ёстой гэж боддог.  Ингэж бодох нь сайн хэрэг ч, одоо мэдэж байгаагаасаа илүүг мэдэж чадаагүй байгаагийнхаа төлөө өөртөө бухимдах хэрэггүй. Ямар ч хэлээр төгс ярьдаг болохын тулд  мэдээж цаг хугацаа орно. Гэнэтхэн л хэдхэн хоногийн хугацаанд бүхнийг сурна гэж байхгүй шүү дээ. Та Англи хэлийг хэдэн жил эсвэл хэдхэн сар сурсан ч бай одоо таны байгаа түвшиндээ хүрэхийн тулд та хүч хөдөлмөрөө зарцуулсан учраас өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй.

  1. Өөртөө бүү сэтгэл дундуур бай.  

Англи хэл сурахын хажуугаар мэдээж бишгүй их бүтэлгүйтэлтэй учирдаг.  Заримдаа өөрийн эх хэл дээрээ төвөггүй ойлгуулж чадах зүйлийг Англи хэл дээр өөрийгөө бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй байх, тохирсон оновчтой үгийг нь мэдэхгүй байх үе тохиолддог.

Бараг Англи хэл сурч байгаа хүн бүхэн энэ зүйлтэй тулгардаг. Энэ нь хэл сурч буй хүн бүрт л тохиолддог үйл явц билээ. Магадгүй та зөвхөн Англиар ярьдаг орчинд байдаг бол энэ нь үе хэдхэн долоо хоногийн хугацаанд л үргэлжилж болох юм. Гэвч Та зөвхөн сургууль дээрээ 2 удаа Англи хэлний хичээлд суудаг бол энэ үе хэдэн жил ч үргэлжилж болно. Энэ зогсонги байдлыг арилгах ганц арга бол зогсолтгүй практик дадлага хийх юм.

Та хангалттай ухаантай биш байгаагаас эсвэл энэ хэл үнэхээр хэцүү учраас ийм байдал бий болдоггүй гэдгийг санаарай. Энэ үе шат нь маш олон хүн даван гарах ёстой зүйлсийн л нэг.  Тэгэхээр энэ байдлыг эерэгээр хүлээн авч анхаарлаа хандуулснаар та энэ үеийг хурдан даван гарах боломжтой.

5. Хэн нэгэн таны яриаг ойлгохгүй байгаад өөрийгөө бүү буруутга.

Заримдаа хэн нэгэнд та ойлгуулахын тулд хэчнээн хичээгээд ч тухайн хүн таны яриаг ойлгохгүй байх үе байдаг.  Дэлхий дээр Англиар ярьдаг маш олон хүн байдгаас үүдэн ойлгоход үнэхээр хэцүү англи хэлний аялга, дуудлага ч маш их байдаг.   Миний хувь ч мөн зарим Австрали, ихэнхдээ Ирланд дуудлагыг ойлгохгүй байсан үе байсан.

Танд ч бас гадаад хүмүүстэй тэр бүрчлэн яриа өрнүүлж байгаагүй хүмүүстэй ярилцах үед энэ асуудал их тулгарна. Хэрвээ тэд маш тодорхой англиар ярьж буй гадаад хүмүүстэй  харилцаж , сонсож байсан туршлагагүй бол тантай ярьж байхдаа ч  тэд  сайн ойлголцож чадахгүй. Энэ нь таны хэлний чадварыг илэрхийлж байгаа бус тухайн хүнийг өөр өөр хүмүүстэй харилцаж ойлголцож байгаагүйг илэрхийлж буй хэрэг.

Энэ нь мөн таны хэлний түвшнээс доогуур түвшинтэй англи хэл суралцагч нартай та ярих үед ч тохиолдох боломжтой. Та илүү дээд түвшингийн үг хэрэглэснээс болоод таны юу хэлж байгааг тэд бүгдийг нь ойлгох боломжгүй болдог. Хэл сурч байгаа хүн бүр нэг л түвшиндээ байнга байгаад байдаггүйг мөн нэгэн үед та ч бас тэдний байсан түвшинд байсан шүү гэдгийг санаарай.

6.Англиар ярьдаг бусад хүмүүстэй өөрийгөө бүү харьцуул.

Та одоо ямар төвшинд байгаа нь хамаагүй, энэ төвшиндөө хүрэхийн тулд та их шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байсан. Юунд хүрч чадсанаараа өөрөөрөө бахарах мөн бусад хүмүүс юу гэж бодоход нь анхаарлаа хандуулах хэрэггүй.   Энэ зэрэгт хүрэхэд хэдэн цаг зарцуулах шаардлагатай байсан, ямар хүнд үеүдийг даван туулсаныг тэд мэдэхгүй.

Энэ нь та өөрийгөө өөр хүмүүстэй харьцуулах шаардлагагүй гэсэн үг юм. Хүн бүр адилгүй. Зарим хүмүүс бусдыг бодоход хурдан сурдаг бол зарим нь хэлээ сайжруулахын тулд илүү их цаг зарцуулах шаардлагатай болдог. Лондонд гуравхан жил амьдраад англиар ярьж чаддаг болсон найз байлаа гээд та яг адилхан байх албагүй.

Зарим хүмүүс бусдын бүтэлгүйтэхийг харах дуртай байдаг ч та түүнд нь анхаарлаа хандуулснаар тэдгээр хүмүүсийн сөрөг хандлагыг зүгээр л өөгшүүлнэ. Тэдгээр хүмүүс таны талаар юу гэж бодож байгаа бол гэж байнга санаа зовсноор та тэрний оронд хичээлээ хийгээд Англи хэлээ сайжруулж болох байсан алтан цагаа үрж байнаа л гэсэн үг.

7.Хэрвээ та Англи хэлэндээ ус цас бол эсвэл тэгэж боддог бол биеэ тоох хэрэггүй.  

Амьдрал  (Англи хэл) бол аялал болохоос зорьж очоод зогсох газар биш.

                                                                                                                     Бичсэн Жастин.

Англи хэл бол таны тархин дахь бичил хэсэг биш, энэ бол суралцах үйл явц юм. Магадгүй энэ хатуу үг бөгөөд хачин санагдаж байж болох ч төгс  Англи хэл гэж байхгүй харин зөвхөн төгс зүйлийг хүсэж эрмэлзэн, дөхөж очих аялал байдаг юм.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эцэст нь та хэлэндээ ус цас болох үед  (энэ үг танд эсвэл дэлхийд ямар утга илэрхийлдэг ч бай)   “Би аль хэдийн Англи хэл сурчихсан” гэж боддог хүмүүсийн  хандлагыг та өөртөө суулгах хэрэггүй. Та даруу төлөв байж илүү ихийг сурах хэрэгтэй.

Ингээд Англиар ярихдаа хийж болохгүй 7 зүйлийг та мэдэж авлаа. Танд одоо ярих л үлдлээ дээ!

english-maestro.mn