Ахлах ахлагч агсан Д.Батсайханы ар гэрт ирэх лхагва гарагт байр олгоно

Ахлах ахлагч агсан Д.Батсайханы ар гэрт ирэх лхагва гарагт байр олгоно

1 жилийн өмнө

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Д.Батсайханд төрөөс олгох байрыг ирэх лхагва гарагт буюу аравдугаар сарын 24-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Д.Батсайханыг сүүлчийн замд нь үдэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохдоо байр олгохоо уламжилсан юм.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын аравдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар талийгаач Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн тэтгэмж олгох болсон билээ.

Б.Азаа

zindaa.mn