Эгшиглэн цагаадаж, Коби ял авчээ

Эгшиглэн цагаадаж, Коби ял авчээ

1 жилийн өмнө

“Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Коби, дуучин  Эгшиглэн буюу Т.Болортуяа нар хар тамхины хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас С.Чулуунбаатарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Харин түүнтэй хамт шалгуулж байсан Эгшиглэн буюу Т.Болортуяаг С.Чулуунбаатартай хамт байсан ч мансууруулах бодис хэрэглээгүй хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүхээс С.Чулуунбаатарт нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ