​Зөрчил гаргаж байгаагүй иргэд ярилцлага өгөхгүйгээр АНУ-ын визэнд орно

​Зөрчил гаргаж байгаагүй иргэд ярилцлага өгөхгүйгээр АНУ-ын визэнд орно

12 сарын өмнө

“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны хоёрдугаар ээлжийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж,Гадаад харилцааны яамны удирдлагууд болон АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер, БНСУ-ын Элчин сайдын Жон Же Нам нар оролцлоо. Мөн ЭСЯ-ны консулууд эдгээр улс руу зорчих виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

“Хариуцлагатай аялцгаая” аян нь Монгол Улсын иргэдэд гадаадыд улсуудад виз мэдүүлэх талаар үнэн зөв мэдээлэл өгч, хууль бус зуучлагчтай тэмцэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулж, иргэдийн хариуцлага, ухамсрыг нэмэгдүүлж, цааш цаашдын хамтын ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтой аж.

АНУ-ын ЭСЯ, урьд өмнө Визний зөрчил гаргаж байгаагүй иргэдийг ярилцлаганд оруулахгүйгээр хүлээн авна хэмээн мэдээллээ.

-АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер “Монголоос АНУ-руу аялсан иргэдийн 17 хувь, оюутан залуусын зургаан хувь нь визний хугацаагаа хэтрүүлсэн зөрчил илэрсэн байна. Энэ нь өмнөх оныхоос бага зэрэг буурсан амжилттай үзүүлэлт болж байна. Хэдий нийт хувь өндөр хэвээр байгаа ч виз хэтрүүлэх явдал багассан нь маш том амжилт юм. Дараагийн нэг сайн мэдээ бол АНУ-ын ЭСЯ-наас АНУ-ын цагаачдын хууль тогтоомжийг биелүүлж, визний хугацаандаа эргэж ирсэн хүмүүст виз мэдүүлгийн шинэ журмыг санал болгож байгаа юм. Энэ нь урьд өмнө АНУ-д аялж, сурч, ажиллаж байгаад визний хугацаандаа эргэж ирсэн иргэдийг ямар нэг ярилцлагын цаг авахгүйгээр визээ шинэчлэх боломж олгож байгаа юм. Нэг үгээр сүүлийн 12 сарын дотор визнийх нь хүчинтэй хугацаа дууссан АНУ-д ажиллаж амьдарч байх үедээ ямар нэг гэмт хэрэгт өртөөгүй, визний ангиллаа солиогүй, виз хэтрүүлээгүй, хэрэг, зөрчилт холбогдоогүй, хууль бусаар ажил эрхлээгүй иргэдийг 14-өөс доош насны иргэдийн визийг бүртгэдэг хэлбэрээр буюу материалаа ЭСЯ-н дээр хүргэж, өгдөг хэлбэрт оруулах юм. Энэхүү шинэ журам аравдугаар сараас хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл зөрчил гаргаж байгаагүй, найдвартай, хариуцлагатай аялагчдад АНУ-ын визээ шинэчлэхэд илүү хялбар болно гэсэн үг ажТа гадаад улсад зорчиж буй л бол улсынхаа элч болж, дэлхийн бусад оронд Монголчуудын өнгө төрхийг харуулах учир, хариуцлагатай аяллыг нэмэгдүүлж, хоёр орны хоорондох итгэлцлийг бэхжүүлье” хэмээн уриаллаа.

АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер

Монголоос АНУ, БНСУ руу виз мэдүүлэгч иргэдийн гаргадаг хамгийн том зөрчил, иргэдийн заалшгүй мөрдөх шаардлагатай дүрэм журмын тухай Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүвшигээс тодрууллаа.

-Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас гадаадад зорчиж буй иргэдийг визний хугацаагаа хэтрүүлж, хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдлыг бууруулах зорилгоор иргэдэд мэдээлэл олгох хэд хэдэн удаагийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа. Юуны өмнө иргэдэд хууль бус визээр зорчиж, визний хугацаагаа хэтрүүлэх нь зөвхөн өөрийнх нь дахин виз авах боломжийг хаах бус, тэдгээр хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдийн виз мэдүүлэх эрхийг ч хаах аюултай юм. Тухайлбал, АНУ-д 14 хоногоор аялахаар виз мэдүүлээд, тэнд очоод хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд АНУ-ын цагаачдын нэгдсэн санд бүртгэл үүсэж, дараа нь тухайн хүнтэй харилцаа хамааралт хүмүүс виз мэдүүлэх үед нь асуудал үүсэх юм. Тиймээс Монгол Улсын нэг иргэн визний хугацаа хэтрүүлэх нь цаашид олон арван Монгол хүмүүст нөлөөлдөг. Тиймээс визний шаардлага хөнгөрөх, эсвэл хүндрэх нь манай иргэдээс өөрсдөөс нь бас шалтгаалах боломжтой.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Л.Мөнхтүвшиг

Виз мэдүүлэх үеэр Монгол иргэдийн гаргадаг нийтлэг зөрчил юу вэ

-Хоёр янзын нийтлэг зөрчил гаргадаг. Нэг нь анхнаасаа виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэх, эсвэл виз зуучилж гаргана гэсэн хүмүүст итгэж, тэдний өгсөн зөвлөгөөг дагаж анкетаа бөглөөд мэдүүлдэг. Гэтэл ярилцлагад орох үеэр тухайн хүний өөрийн ярьсан мэдээлэл, анкетын мэдээлэл хоёр зөрдөг явдал их. Энэ нь виз мэдүүлэх мөн үнэн зөв мэдээлэл хомс байгаатай холбоотой учир, хувь хүн, зарим баталгаагүй зуучлалын байгууллагад хандахгүй байхыг зөвлөж байна. Харин АНУ-д очсоны дараа бол визний хугацаа хэтрүүлэх явдал элбэг байна гэлээ.

itoim.mn