Живхний харшил яагаад гардаг вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

Живхний харшил яагаад гардаг вэ? Ямар арга хэмжээ авах вэ?

1 жилийн өмнө

Живх эцэг эхчүүд бидний хөдөлмөрийг хөнгөвчилж өгдөг гэдэгтээ санал нийлэх байх. Хүүхэд төрснөөр хойш 28 хоног хүртэлх үеийг нярай үе гэж нэрлэдэг. Харин 29 дэх хоногоос 1 нас хүртэлх үеийг хөхүүл үе гэж нэрлэдэг. Нярай үе хамгийн чухал учраас анхнаас нь хүүхдийн арьс арчилгааг зөв хийх хэрэгтэй талаар манай өмнөх "Хүүхдийн арьс арчилгаа" нийтлэлээс хүлээн авсан болов уу.

Живхний харшил яагаад гардаг вэ?

Нярай хүүхдийн арьс том хүнийхээс хоёр дахин нимгэн байдаг. Тиймээс амархан нуралт үүсдэг. Хүзүү, чихний ар, тохойны дотор тал, цавь гэх мэт нугалаастай хэсгүүдээр нуралт үүсч улайж тууралт гарах нь элбэг.

Живх бол  бохирдсон тохиолдолд сольж байх ёстой дээд тал нь 3-4 цаг байх зориулалт бүхий нэг удаагийн хэрэглээ гэдгийг санах хэрэгтэй. Шингээлт сайтай хэмээн зарим эцэг эхчүүд маань 6 цаг, 12 цаг нэг живхтэй байлгаж болохгүй. Ноймон, чийгтэй, муу материалтай дотуур өмд удаан өмсчихсөн тайлж чадахгүй байвал хүүхдийн арьс маш эмзэг тул амархан харшилдаг.

Мөн дараагийн нэгэн живхний харшил үүсэх шалтгаан бол олон төрлийн живх сольж хэрэглэх. Анхны живхээ зөв сонгосон тохиолдолд яг л тэр живхээ живхнээс гартал нь хэрэглэх нь чухал. Живхний харшил хүүхдэд маш эвгүй, таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Хайртай бяцхан үр тань тавгүйч уйлан, өвдөлт мэдэрнэ гэдэг таньд тийм ч таатай санагдахгүй нь лавтай. Хүүхдийн эрүүл мэнд, амар тайван нойрсох, тав тухтай байх нь живхнээс ихээхэн хамааралтай учраас элдэв өөр живх өмсүүлж, туршилтад оруулах хэрэггүй гэж зөвлөж байна.

Ямар арга хэмжээ авах вэ?

Аль болох хөвөн зөөлөн материалтай, агаар сайн нэвтрүүлдэг живх сонгох нь чухал. Учир нь материал нь хөвөн зөөлөн байснаараа, агаар нэвтрүүлснээрээ хүүхдийн арьс нэгдүгээрт улайхгүй, хоёрдугаарт харшлахгүй. Нярай өөрөө хөдөлж байрлалаа өөрчилж чадахгүй учраас биед нь эвтэйхэн, шээхэд нь зузаарч бөөгнөрөхгүй бол бүр л сайн.

Үүнээс сэргийлэхийн тулд нярайг өдөр бүр усанд оруулах эсвэл нуралт үүсч болзошгүй газруудаар хэсэгчилсэн угаалга хийж байнга хуурай, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Тэгээд хүүхэддээ тохирсон тос, цацлага түрхэж өгөөрэй.

anungoo.mn