Нүдний эргэн тойрон амархан үрчлээ үүсдэг. Яагаад вэ?

Нүдний эргэн тойрон амархан үрчлээ үүсдэг. Яагаад вэ?

1 жилийн өмнө

Нүдний орчмын арьс нь маш нимгэн буюу 0,5 мм байдаг. Гадны бага зэргийн цочрол үйлчлэхэд хамгаалах үйл ажиллагаа алдагдаж хуурайшдаг.

Мөн зовхинд арьсны зөөлөн булбарай  байдлыг хангах тослог ялгарах бүс нь бараг байдаггүй.

Нүдний эргэн тойронд эмзэг мэдрэмтгий дээр нь өдөр бүр зовхины тень, сормуусны будаг түрхээд будгаа арилгахдаа хүчтэй үрэх зэргээс болж зoвхины арьс сулрах ,хуурайшиж үрчлээтдэг байна.

Мөн зарим нэг анзааргагүй зуршил нь зовхи орчмын нөсөө толбыг бий болгодог байна.

Тухайлбал нүдээ нухах, нүүрээ арчихдаа нүд орчмыг хүчтэй үрж арчих зэрэг нь зовхины арьсны өнгөн давхаргад цочрол өгч меланины идэвхжлийг нэмэгдүүлдэг байна.

Зарим нэг өвчин атопийн дерматит, paraben агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн, нүдний шилний хүрээ гэх  зэргээс болж харшил, эмзэгшлийн шалтгаантай  нүд орчмын арьс хуурайшиж, загатнах шинж илэрдэг байна.

Зовхи  унжих сулрах, хуурайшиж, үрчлээтэхээс сэргийлэхий нүдний эргэн тойрны арьс арчилгаанд анхаарах хэрэгтэй.

Гэхдээ арьс арчилгааг  буруу хийснээр эсрэгээр арьсыг гэмтээдэг гэдгийг санах хэрэгтэй.

Хэт их угаах, цэвэрлэгээг хийхдээ арьсанд хэт цочрол, үрэлт, даралт өгөх, нүүр будах зэргээс болж арьсны өнгөн хөрс амархан гэмтдэг.

1. Цэвэрлэх

Анхаарал зүйл

Арьсыг цочроох нөлөөтэй саванг хэрэглэхээс татгалзах. Аль болох шүлтлэг, сайн хөөсрөх саванг сонгох

Бүлээн усаар сайн хөөсрүүлж угаах.

Үрж арчих, гарын хүч, болон хүчтэй даралтыг үзүүлэхгүй байх.

Нүүр будгаа арилгахдаа хөөсөн цэвэрлэгээг хийх

Сормуусны будаг , зовхины тень, контурыг арилгахдаа нүдэндээ оруулахгүй байхаар , тосон суурьтай будаг арилгагчийн түрхээд нэг арчилтаар арилгах

Зовхи арьс , суларч, үрчлээтэж нөсөө толбо үүссэн бол нүдний тень будгаас татгалзах.

Кремны парлон биш багс ашиглаж будах. Багс нь аль болох зөөлөн үстэйг сонгоорой.

2т Чийгшүүлэх. Будгаа арилгах цэвэрлэсэний дараа сайтар чийгшүүлэх хэрэгтэй.

Чийгшүүлэгч их түрхэх тусмаа сайн гэдэг бол худлаа. Харин ч олон дахин түрхсэнээр арьсанд даралт, цочрол үзүүлдэг тул анхаарах нь зөв юм.

3т Тэжээл өгөх

Зовхины тос түрхэх.

Зовхины тос нь нүүрний тосноос илүү чийгшил өндөр байдаг учраас зориулалтын зовхины тосыг түрхэх хэрэгтэй.

Зовхины тосны найрлагыг сайтар харах нь зөв юм. Гиалуроны хүчил, коллаген, эластин, церамид, витамин С зэрэг чийгшүүлэх найрлага өндөр орсон тосыг сонгох хэрэгтэй.

Хэт их хуурайшаад байвал вазелин нэмж түрхэж болно.

Нүдний эргэн тойрны арьсыг хуурайшихаас сэргийлэхийн тулд дараах зүйлсийг өдөр тутамдаа анхаарах хэрэгтэй.

Үүнд

Өрөөний чийгшил.

Хэт хуурай, бүгчим орчинд удаан байх нь арьс амархан хуурайших шалтгаан болдог.

Энэ нь арьсны гүний давхаргын хамгаалах тогтолцоог муутгаснаас болж арьсны чийгшил алдагддаг.

Мөн халуун , хүйтэн сэнсэнд ойр байхгүй байх нь чухал.

Зохистой хооллох.

Ялангуяа арьсанд сайн нөлөөтэй жимс , хүнсний ногоог тогтмол хэрэглэх хэрэгтэй. Уураг, витамих, амин хүчил эрдсийн харьцааг алдагдуулахгүй байх нь арьс болон биеийн эрүүл мэндэд сайн байдаг.

Ногооны төрлөөс өнгө өнгийг сонгож хэрэглэх нь чухал. Нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь буруу юм.

2. Стрэстэхгүй байх

Стресс, нойргүйдлээс болж арьсны хэм буурдаг. Олон төрлийн шинжилгээ, туршилтыг дахин дахин явуулсанаар стресснээс болж арьсны хэм буурч, дулаан зохицуулга алдагддаг  болохыг тогтоосон. Стресстэхээр ургал мэдрэлийн тогтолцоо, физиологийн байдал алдагдаж, цусны урсгалд өөрчлөлт ордог.

Арьсны хэм буурахад арьсны десмосом холбох чанарт эмгэг үүсдэг. Энэ десмосом холбоо нь арьсны эсүүдийг хооронд нь холбож, эрүүл байдлыг хангадаг. Десмосом холбоо сулрахад арьсны хамгаалах үйл ажиллагаа нь мууддаг. Стресснээс болж арьсны дулаан зохицуулга алдагдсанаар арьсны уян хатан чанарыг бий болгодог десмосом холбоо суларч кальцийн ион нь эсийн гадна ихэсдэг. Эсийн ионы зохицуулга алдагдахаар эс бүрэн бүтэн байдлаа алдаж, арьсны хамгаалах чадвар муудсанаар арьс гэмтэх, хуурайших, чийгшлээ алдах, үрчлээ үүсэх гол шалтгаан болдог байна.

jbc.mn