Нярай хүүхэд юу хийж чадах вэ?

Нярай хүүхэд юу хийж чадах вэ?

1 жилийн өмнө

Хүүхдийн бие бялдрын хөгжил:

1-р үе 1.5 сар хүртэл/ 1 сар 15 хоног
2-р үе 1.5-3 сар хүртэл/ 1сар 15 хоног-3сар хүртэл
3-р үе 3-6 сар хүртэл
4-р үе 6-12 сар хүртэл

1-р шат
Нярай хүүхдийн нугалагч булчингууд чангаралтай байдаг учир хөл гараа нугалан их бие рүүгээ татсан, нуруугаа бөгтийн, толгойгоо тонгойлгосон байдлаар эхийн хэвлий байрлалаа хадгалдаг. Залгих, үнэрлэх, огих, нүд анивчих зэрэг төрөлхийн тогтвортой рефлекс бүрэн хөгжсөн түр зуурын автомат рефлекс тодорхойлогдоно.

2-р шат
Нугалагч булчингийн чангарал багасч байрлал чөлөөтэй болно. Толгойгоо даадаг болно, гарын хөдөлгөөн зохицолтой, эвсэлтэй болсноор орчны зүйлүүдийг барих хойноос нь зүтгэх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийдэг. Хөдөлгөөнт зүйлийг дагуулан харах, дуу авиаг ялган таних, 1.5 сартайгаас инээмсэглэж эхлэх ба бүх биеэрээ илэрхийлдэг. Автомат рефлекс арилж болзолт рефлекстэй болно.

3-р шат
3 сараас 6 сар хүртэл үргэлжилнэ. Ойр дотны хүнээ ялган таньж, баясан танихгүй хүнээс бишүүрхэн уйлна.
5-6 сартайгаас нэрээ мэддэг болно.
4-5 сартайгаас анхны үеийг хэлэх гэж оролдоно.
4-6 сартайгаас таагүй зүйлээс айж, болгоомжлох, таатай байвал ход ход инээж 4 сараас түрүүлэг нь харуулан хэвтүүлэхэд тулж өндийнө.
5 сараас дэмжлэгтэй суух боловч суулгах гэж яарсаны хэрэггүй, 6 сартайгаас гартаа тааралдсаныг чанга атгаж, ам руугаа хийх, аяга халбагатай харьцаж асгаж цутгана.

4-р шат
6-12 сар хүртэл үргэлжинэ. Мөлхөж эхлэнэ, бусдын үйлдлийг дагаж баясана, өөрөө сууна, юм түшиж өвдөг дээрээ өндийж, босч зогсохыг оролдоно. Алив хаана байдаг гэдэг үгнүүдийг ойлгож эхэлнэ.
8 сартайдаа өөрөө зогсоно, 2 гараараа юм түшиж муухан явна, бусдын үйлдлийг дуурайна, энгийн үйлдлүүдийг давтана.
10 сараас гараас нь барихад явах ба унт, ав, өг, болохгүй зэрэг энгийн шаардлага хоригийг ойлгож, сурсан үйлдлээ хүний үгээр дуурайн хийнэ, аяганаас асгаж цутгахгүй ууна.

11-12 сартаа анхны бие даасан алхмаа хийнэ. Төлөөлж орлуулсан үг хэлж зөвшөөрсөн дургүйцсэн үг аялгыг ойлгоно. Эхлээд 2 гараа урагшаа сунгаад хөлөө өвдөг түнхний үеэр бага зэрэг нугалан паацагнаж гүйж явна. Тоглоомоор зөв тоглож эхэлнэ.

1-3 насанд төв мэдрэлийн тогтолцоо болон бусад эрхтний хөгжил боловсронгуй болно. 1-1.5 насанд 10-15 үг хэлж, эцэж цуцахаа мэдэхгүй шулганана, суух, явах эргэх чөлөөтэй хөдөлгөөнийг хийж, өөрөө халбагаар хоол иднэ, шалнаас 15-20 см өндөр саадыг алхан давна.
1.6-2.5 насанд эрс тэс өнгийг ялгана, цөөн үгтэй өгүүлбэрээр ярина, эвлүүлдэг тоглоомоор тоглоно. Охид хүүхэлдэйгээр хөвгүүд машинаар тоглоно.

2.5-3 наснаас Яагаад гэсэн асуултууд тавина, үндсэн өнгийг ялган, баримлын шавраар энгийн дүрс хийнэ, нийлмэл өгүүлбэрээр ярина, нүүр гараа угаана.
1.6 наснаас хэл яриа идэвхтэй хөгжих хөгжих ба 2 насанд 200-400 үг хэлнэ.
3 настайд 1200-1300 үг хэлнэ, зураг зурж баримлын шавраар юм хийж чадна, энгийн оньсого тааж богино шүлэг дуу цээжлэн, уурлаж ичнэ.

No automatic alt text available.
Image may contain: 2 people
Image may contain: one or more people