НАЙЗ ЗАЛУУГИЙНХАА ГЭРТ ГАЛ ТАВЬСАН ЭМЭГТЭЙГ СААТУУЛЖЭЭ

НАЙЗ ЗАЛУУГИЙНХАА ГЭРТ ГАЛ ТАВЬСАН ЭМЭГТЭЙГ СААТУУЛЖЭЭ

12 сарын өмнө

Өнгөрөгч долоо хоногт айлын гэрт өш хонзонгийн сэдлээр гал тавьсан хэрэг нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг Мандал сумын харьяат, 21 настай, иргэн Н найз залуугийнхаа гэрт гал тавьсан аж. Санаатай гал гаргасан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас өнгөрөгч мягмар гарагт буюу аравдугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна.

Хохирогч гэх иргэн хэлэхдээ: "Гэрээс бичиг баримт эд зүйлс хулгайлж гарахдаа санаатайгаар гал тавиад зугтаж амжилгүй баригдсан. Над руу болон миний ойр дотны хүмүүс рүү чат бичиж, гэрийг чинь дахин шатаана гэх мэтээр дарамталж байна" гэсэн мэдүүлгийг өгчээ

zarig.mn