Ц.Одонтунгалаг: Солонгос хэлийг хурдан хугацаанд сурахад ганц л анхаарах зүйл бий

Ц.Одонтунгалаг: Солонгос хэлийг хурдан хугацаанд сурахад ганц л анхаарах зүйл бий

8 сарын өмнө

10 жил багшилсан Ц.Одонтунгалагтай ярилцаж солонгос хэл сурах арга барилын тухай ярилцлаа.

-Өөрийгөө манай уншигч нарт танилцуулна уу?
-Намайг Цэрэндашийн Одонтунгалаг гэдэг. Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Мэргэжилээрээ 10 жил ажиллаж байна. Би 2002 оноос 2006 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Солонгос хэлний орчуулагч мэргэжилээр төгссөн. 2009 онд солонгосын хөрөнгө оруулалттай Энх-орчилон дээд сургуулийг солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилээр төгсөж мэргэжилээ дээшлүүлсэн. 2013 онд МУБИС-ын Солонгос хэлний багш факультетийн Солонгос хэлний заах аргазүй магистарын зэргийг dСолонгос хэлний энгийн ярианы нөхцөлийг туслах нөхцөлтэй хэрхэн харьцуулж заах бэd1 сэдвээр хамгаалсан. Би Солонгос хэлийг хамгийн анх Чой сонсу, Сон Ый Минь, мөн Д.Эрдэнэсүрэн, Б.Батчимэг, А.Хишигжаргал гэх чадварлаг гадаад дотооддоо нэрээ гаргасан багш нараар хичээл заалгасан азтай хүн юм. Мэргэжилээрээ ажиллах зөв арга барилыг суулгаж өгсөн хүндэт багш нараараа бахархаж хүндэлж явдаг.

-Солонгос хэлийг хэрхэн хурдан хугацаанд сурч болох бэ? Олон жил ажилласан туршлагаасаа үндэслэн солонгос хэл сурах сонирхолтой хүмүүст зориулж зөвлөгөө өгөөч?

-Солонгос хэлийг хурдан эзэмшихэд хэд хэдэн анхаарах зүйл бий.
Нэгт: Тухайн хэлийг сурах чин хүсэл эрмэлзлэлтэй байх.
Хоёрт: Тухайн орны ёс заншил, Солонгос хүмүүсийн сэтгэлгээ хандлага нарийн судалсан байх
Гуравт: Шинэ үг цээжлэх тэр дор нь хэрэглэх зуршил болгох чухалтай. Дээр дурдсан зүйлүүд нь сэтгэлзүйн байдлаа бэлдэхэд ач холбоотой зайлшгүй анхаарах зүйл юм. Энэ гурван ойлголтыг зөв ойлгож ухаарвал амжилтанд хүрэх боломжтой юм. Учир нь, Хэл сурахад сэтгэлзүйн бэлэн байдал сурах чин хүсэл эрмэлзлэл сэтгэл байх хэрэгтэй.

-Солонгос хэлний шинэ үгийг хурдан цээжлэхэд юуг анхаарах хэрэгтэй бэ?
-Шинэ үг цээжлэхэдээ хамгийн гол нь гурван чадвараа ашиглаж цээжлэх нь хамгийн үр дүнтэй юм. Энэ суурь чадвар болох Сонсох, ярих, унших гэх чадвараа ашиглан шинэ үгийг цээжилвэл мартах нь бага. Үгээ хамгийн түрүүнд чангаар дуудаж унших нь нэн ач тустай. Ингэж уншихад сонсох, дадлага болон хэллэг, ярианд хамгийн чухал тогтож үлддэг.
-Шинэ үгүүдээ тухайн орчинтойгоо байнга харилцаж практикаар төвлөрч, төсөөлөх, тархиндаа суулгаж цээжлэх нь хамгийн үр дүнтэй.
-Өгүүлбэр болон зохиолыг уншихдаа үгнүүдийн бүтэц утга агуулгыг харицуулж эсрэг болон ойролцоо утгатай, холбоо үгсийг үгийн сангийн бүлгээр нь салбарлуулж ангилж цээжилнэ. Жишээ нь: Сургууль, дэлгүүр, аялал, хувцас гэх мэт. Нэр үгээ тохирох үйл үгтэй нь холбож хооронд нь хоршуулж нөхцөлүүдээр нь хувиргаж аль болох өгүүлбэрт оруулж амидлаг ургуулж утгаар нь зураглаж цээжлэх хэрэгтэй. Харилцаанд идэвхтэй оролцож багш болон харилцан яриа, кино дуу зэргийг сонсож судлаж өөрийнхөө хэлний түвшинд тусгаж дүгнэлт хийж бусдаас суралцах нь нэн хэрэгтэй.
-Солонгос улс руу гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд өдрөөс өдөрт ихсэх болсон. Эдгээр хүмүүсийн хэрэгцээнд нь зориулж ямар хөтөлбөр арга барилаар ажиллаж байна бэ?
-Тийм ээ. Өдрөөс өдөрт Солонгосруу суралцах ажиллах амьдрах сонирхолтой иргэдийн тоо асар их нэмэгдэж байна. Тэдгээр иргэд дийлэнх нь тусгай солонгос хэлний мэргэжил эзэмшээгүй, хурдан хугацаанд сурах хүсэл шаардлага зорилготой ирдэг. Тийм дээ ч оюуны потенцаль сурах арга барил, мэргэжил бүхий л зүйлээрээ ялгаатай хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст тохируулан хурдан хугацаанд зорьсон түвшинд хүргэхэд тусгай хөтөлбөр арга барилаар ажиллах шаардлага гардаг юм.Тухайн суралцагчиддаа хэрхэн хүрч сонсгол уншилга бүхий 50 асуулттай 200 онооны шалгалганд хэрхэн яаж тэнцүүлэх бэ? яавал сайн эерэг баттаг үр дүнд хүрч олон багш нарааас намайг сонгоод зорио хүрээд ирж буй хүмүүст сэтгэл санааны хувьд өндөр сэтгэл дүүрэн үдэж итгэлийг нь алдахгүй байна гэдэг нь чухал асуудал. Их сургуулиа төгссөнөөсөө хойш EPS-TOPIK хэлний шалгалтанд 10 жил тасралтгүй бэлдэж олон ч хүн тэнцүүлсэн. Энэ тууштай ажилласаныхаа үр дүн хөдөлмөрийн эцэст өөрийн гэсэн арга барил, төлөвлөгөөтэй болжээ. Гэрээний шалгалтанд тэмцээд амьдралаа дээшлүүлж хөл дээрээ боссон нэг шавь маань d…А үсэг заасан багш сайхан ч амьдралын сайн сайхан зам руу алхаж ороход минь тусалсан Солонгос хэлний багш маань мундаг шүү..d1 гэж багшаараа бахархаад нүд дүүрэн инээдээр баяртай ирдэг шавь нараараа бахархаж өөртөө ч бахархах сэтгэл төрж улам их ажиллаж эрч хүчийг авдаг даа./хихи/
-Маш сайхан дүүрэн сэтгэл хөдлөл мэрдэмжийг мэдэрч байна.Чин сэтгэлээсээ ярилцаж байгаа таньд баярлаа. Та EPS-TOPIK хэлний шалгалтын хөтөлбөрөөсөө төхөм дурдаач…
-Сурагч бүрийнхээ оюуны потециаль онцлог талыг нь олж харж сайн талаар нь түүчээлүүлэн хичээлээ заадаг. Хичээлдээ сонирхолгүй, хэл сурах дургүй байна гэдэг хэлний мэдлэгээ дээшлүүлэх түвшин ахихад маш их нөлөөлдөг. Суралцагч нарынхаа сэтгэлзүйн байдал онцлог талын мэдрэх хэрэгтэй. Онцлог сонирхолтой дуртай зүйлээр нь дамжуулан солонгос хэлийг эзэмшүүлэхийг хичээдэг. Миний заах арга зүйн давуу тал бол багш шавь нарын хооронд байдаг хаалт, мэдлэгийн зэрэглэл, зиндаархал байх ёсгүй юм болов уу гэж хувьдаа боддог. Энэ характер араншин нь тухайн суралцагчийг өөрөөсөө холдуулах хөндийрүүлэх, маш айдас, худал ярих том зузаан хар бараан ханийг босгож өгдөг. Энэ бол хэл сурч эзэмшихэд маш том хаалт болдог. Суралцагч өөрийн биедээ мэрийлт гаргаж эзэн хичээх хэрэгтэй. Багш шавийн хоорондын зүтгэл харилцаанаас хэлний түвшин ахих эсэх нь шалгаалдаг.
-Хичээлийн хөтөлбөр бол 10 жилийн турш хуримтлуулсан, судалсан судалгаан дээр боловсруулагдаж гарсан агуулга юм. Энэ агуулгын хамгийн гол нь хурдан хугацаанд хэрхэн сонсох, бичих, дүрмийг ойлгуулах цаашлаад Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргадаг жишиг даалгавар дээр тулгуурласан сэдэв, жил жилийн шалгалтын өөрчлөгддөг болод адилхан орж ирдэг агуулга гэх мэт судалгаан дээр үндэслэсэн өөрийн зохиосон хөтөлбөр туршлагаа гол болгодог.
– Монгол хэлний мэдлэг бичих арга барил ч тааруу хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст гарын зүгшрүүлэхээс эхэлж хичээлээ ордог. Солонгос хэлний нэн чухал нь гар зүгшрэх явдал юм.
Нийгэмд давлагаа болж байгаа Солонгос хэлний мэдлэг хэрэглээний талаар маш үнэтэй зөвлөгөө өглөө. Ярилцлагынхаа сүүлийн мөчийг таньд үлдээе.
-Ангиар дүүрэн сурагчид багшийнхаа хэлсэн үгийг чангаар хэлж давтан унших асуусан зүйлд солонгосоор хариулж сурсан байхыг харах үнэхээр сайхан бахдмаар санагддаг. Хамгийн анх монгол бичгээр А үсэг заалгаж байсан монгол бичгийг 4 жил сурсан. Тусгай мэргэжил эзэмшээгүй ч гэсэн монгол бичгийн улсын уралдаанд оролцож хоёр болон гуравдугаар байр эзэлж байсан. Хэдийгээр солонгос хэлний багш энэ хэлийг дэлгэрүүлж яваа багш хүний хувьд эх хэлээрээ бахархаж, гадаад хэлийг сурах гэж чармайж байгаа шигээ хүн бүр үндэсний хэлээ авч үлдэх сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Эл үйлд ч гэсэн өөрийнхөө хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог. Цаашид сурах юм суралцах юм ч их байна сэтгэлтэй байхад ажлын амжилт гэрэлтдэг. Хамтарч ажиллах хувь хүн албан байгууллагатай ажиллахад бэлэн байна.
Ярилцсанд баярлалаа. Цаашидын ажил үйлсийн оргилсон их амжилтыг хүсч яриагаа өндөрлүүлье.
Ц.Одонтунгалаг багштай харилцаж асуух лавлах зүйл гарвал 99782764, 98019090 утасаар холбогдож лавлаарай.

medeel.mn