Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ

Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ

1 жилийн өмнө

Аравдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужир буланд 18 настай эрэгтэй согтуурсан үедээ төрсөн ээж болон хойд эцгийгээ хутгалжээ.

Тодруулбал, 18 настай хүү өөрийн төрсөн ээж болон хойд эцэгтэйгээ маргалдаж, ээжийнхээ баруун, зүүн бөөрөнд, хойд эцгийнхээ баруун гуянд нэг удаа хутгалж гэмтээсэн байна.  Уг хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж, эд мөрийн баримт болох архины шил болон гэмт хэрэг үйлдэгдсэн хутга зэргийг хураан авч, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн аравдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ толгойд 14 настай хүү өөрийн төрсөн эмээгээ хутгалсан хэрэг гарчээ. Хүү өөрийн эмээ 54 настай Н-ийг зүүн гуянд нэг удаа хутгалж гэмтээсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст  мөрдөн шалгаж байна.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn