”Номин” сүлжээ дэлгүүрийг НЭГ ТЭРБУМ төгрөгөөр торгожээ

”Номин” сүлжээ дэлгүүрийг НЭГ ТЭРБУМ төгрөгөөр торгожээ

1 жилийн өмнө

M-Си-Эс Кока Кола” компани ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг "Номин" сүлжээ дэлгүүртэй үгсэн тохиролцож нийлүүлдэг талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иржээ.

Гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгахад, “М-Си-Эс Кока Кола” компани нь  “Номин" сүлжээ дэлгүүр, "Скайхайпер маркет" зэрэгт бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр нийлүүлэхгүй байхаар тохиролцож, гэрээ байгуулсан. Улмаар, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн тул “М-Си-Эс Кока Кола” ХХК, “Номин тав трейд” ХХК, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-иудад 11 саяас 1 тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иймд, бусад үйлдвэр, аж ахуй эрхлэгчдэд сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Өрсөлдөөний тухай хуулиар бараа, бүтээгдэхүүний борлуулах үнэ, жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож, тухайн зах зээлд нэг үнээр борлуулах гэрээ байгуулахыг хориглосон байдаг тул аж ахуй эрхлэгчид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг ШӨХТГ-аас анхаарууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN