Нярай хүүхдийн уйлах дууны тайлал

Нярай хүүхдийн уйлах дууны тайлал

1 жилийн өмнө

Нярай хүүхдүүд нь хэлж ярьж чаддаггүй учраас тэдэнд юу болж байгааг тодорхойлох үнэхээр хэцүү байдаг билээ. Тэгвэл тэдний уйлж буй байдлаас нь дараах дүгнэлтийг гаргаж болно.

 -Хэмнэлтэйгээр хүчтэй хашгирах- Гар, тохойгоо савчин иймэрхүү янзаар уйлж байвал таны хүүхэд өлссөн байна гэсэн үг

-Удаанаар хэмнэлттэй аажуугаас чанга руу уйлах- Энэ үед таны хүүхэд эвшээлгэх, нүдээ нухаж байвал таны хүүхэд ядарсан бөгөөд   унтах цаг болсон байна.

-Өндөр дуугаар чарлан хашгиран уйлах- Ихэнх нярай өвдсөн үед ингэж уйлдаг ба гэдэс дотор, эсвэл халуунаас болсон байх     магадлал өндөр байдаг.

-Зөөлөн дуугаар уйлах- Таны сэтгэлийн хөдлөлийг (хэрэлдэх, уйлах,) хүлээн авах үед ихэвчлэн ингэх ба мөн танаас юм нэхэх хайр халамж нэхэх үед иймэрхүү янзаар уйлдаг байна.

shuurhai.mn