Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 8-10 хувь нь В вирустэй

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 8-10 хувь нь В вирустэй

1 жилийн өмнө

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд энэ жил 15-39 насны 32 мянган иргэн элэгний В, С вирусын эрт ирүүлгийн шинжилгээнд хамрагдана. Хөтөлбөрийн дагуу өрхийн болон сумын ЭМТ-үүд шинжилгээгээ үргэлжлүүлэн хийж байна. Одоогийн байдлаар 15-39 насны 10 мянга орчим  иргэн энэхүү эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад буй.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулахад эрүүл мэндийн даатгал төлөлт болон  иргэдийн өөрсдийн оролцоотой  холбоотойгоор дээрх насны иргэдийн 40 орчим хувь нь эрт ирүүлэгт хамрагдаж чадаагүй аж.

Тэгвэл 40-65 насны В, С вирусын шинжилгээнд хамрагдаагүй 9000 орчим иргэнийг энэ жил эрүүл мэндийн даатгалын төлөлт хамаарахгүйгээр ОНХС-гаас санхүүжүүлж шинжилгээнд хамруулж байна.

“Өнгөрсөн жилээс эхэлсэн энэхүү шинжилгээнд Увс аймгийн 40-65 насны иргэдийн 7-10 хүний нэг нь элэгний В, С вирустайгэсэн хариу гарсан. Тэгвэл 15-39 насны элэгний В, С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан 10 мянга орчим иргэдийн дунд 100 орчим хүн элэгний В вирустэй байна” гэж аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Н.Наранбат хэллээ.

Элэгний төрлийн өвчлөлтэй тэмцэхийн тулд иргэд харьяа өрх, сумынхаа ЭМТ-д яаралтай хандаж эрт илрүүлгийн шинжигээөгөх шаардлагатай байгаа юм.  Өнгөрсөн онд Увс аймагт элэгний хорт хавдрын 60 гаруй тохиолдол бүртгэдэж байсан бол энэоны эхний 9 сарын байдлаар 47 тохиолдол бүртгэгдээд байна.

саак.mn