Хууль зөрчин ОРЛОГЧ-ийн тоог нэмжээ

Хууль зөрчин ОРЛОГЧ-ийн тоог нэмжээ

8 сарын өмнө

Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийснээ Үндэсний аудитын газар болон Нийслэл дэх Төрийн аудитын газраас өнөөдөр /2018.10.18/ танилцууллаа. Аудитаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

Засгийн газрын  2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагийн орон тоо нь 100-гаас дээш ажилтантай бол дэд буюу орлогч даргатай  100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байхаар баталсан байдаг. Тэгвэл  Нийслэлийн Засаг дарга үүнийг жишиг болгон баримтлаагүйгээс хэрэгжүүлэгч агентлагуудад дэд буюу орлогч дарга 18-аар илүү байна гэлээ.

Мөн дүүргийн  Засаг даргыг нэг орлогчтой байхаар заасан ч дүүргийн Засаг дарга нар дээрх хуулийн заалтыг зөрчин нэмэгдүүлэн баталжээ. Дүүргүүдийн хэмжээнд нийт Засаг даргын орлогч 9 байх ёстой. Гэтэл  14-өөр нэмэгдүүлж, 23 болгожээ.

Засаг дарга нэг орлогчтой байх ёстой ч,  тус бүртээ  захирамж гарган, 2-3 орлогчийн орон тоог батлан ажиллаж буйг мэдээллээ. Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар тус бүртээ гурав, Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргийн Засаг дарга нар хоёр орлогчтой байгаа нь аудитын шалгалтаар тодорхой болжээ.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас  илэрсэн зөрчлүүдийг дахин гаргахгүй байх талаар 20 албан шаардлагыг Нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ.

www.zindaa.mn