”Эрдэнэт”-ийн 49, 51 хувьтай холбоотой хэргийг нууцын зэрэглэлд оруулжээ

”Эрдэнэт”-ийн 49, 51 хувьтай холбоотой хэргийг нууцын зэрэглэлд оруулжээ

8 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав "УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТГ-ын дарга Х.Энхжаргалд "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой хэргийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч, уулзалт зохион байгуулсан. Тус үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Гэхдээ хяналт, шалгалтын ажил нууцын зэрэглэлтэй үргэлжилж байгаа юм билээ. Тиймээс УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг хуулийн хүрээнд тодорхой хязгаарлалтай ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN