БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ

БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ

8 сарын өмнө

Аравдугаар сарын 10-ны өдөр БНСУ-д ажил хийж, амьдралаа сайжруулахаар явсан эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаач Монголд байх хугацаандаа бага ангийн багшаар ажилладаг Э.Хишигбаяр гэх эмэгтэй байсан аж. Тэрээр ЕБС-ийн 51-р сургуульд зургаа дах жилдээ багшилж байсан бөгөөд таван настай хүүтэй, бүтэн өнчин нэгэн байжээ. Тэрээр БНСУ-д гурван сарын аяллын визээр очоод удалгүй ийнхүү амиа алдсан байна.

Одоогийн байдлаар өнчирч үлдсэн хүүгийнх нь ирээдүйд зориулан талийгаачийн найз нөхөд "Хамтдаа тусалъя" хандивын аяныг өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол дахь дансанд гурван сая төгрөг, Солонгос дахь дансанд 315000 вон цуглараад байна. Амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэнд БНСУ-ын цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй, биед нь халдсан шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээллийг өгчээ.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn