7 сартайгаас 1 нас хүртлэх хүүхдийн мэдрэл, сэтгэхүйн болон хөдөлгөөний хөгжил

7 сартайгаас 1 нас хүртлэх хүүхдийн мэдрэл, сэтгэхүйн болон хөдөлгөөний хөгжил

8 сарын өмнө

7 сартай
Гараараа тулан бие даан сууна. Гэдсээрээ мөлхөнө. Хэрэв хүүхэд тань мөлхөх оролдлого хийхгүй байвал та идэвхжүүлж өгөөрэй. (урд нь тоглоом тавих, та өөрөө урд нь суугаад дуудах г.м) Тоглоомоо зөөж тавих, нүдэх, савах, шидэх зэргээр  хэрэглэнэ Хаана байна гэж асуухад энд тэндгүй нүдээрээ хайна. Удаан, эрчимтэй шулганана. Хүний барьж буй аяганаас сайн ууна. Хүнтэй харьцахдаа эхлээд удаан ажиглана. Айсан байдал нь сонирхсон байдлаар амархан солигдоно

8 сартай
Зураг дээр байгаа ойр дотны хүмүүсээ танина.Тулгуургүй сууж дөрвөн хөллөж мөлхөнө. Өвдөглөж босно, хөлөө давуулна, хэвтэнэ. Хэн нэгний хүсэлтээр “алга таших”, “гараа өг”  зэрэг үйлдлүүдийг биелүүлнэ. Хүнтэй харьцахдаа идэвхтэй байдлаар Гарт нь юм бариулахад амандаа хийж мэрнэ. Хүнтэй нуугдаж тоглоно. Тоглоом болон эд зүйлийг өнхрүүлж, нүдэж, гаргаж тавьж тоглоно.Энэ үед дээд талын 2 ш үүдэн шүд гарч эхэлнэ

9 сартай
Өөрөө тулгуураас барин эсвэл хоёр гараас нь барихад хөлөө зөөнө. Жижиг зүйлийг хоёр хуруугаараа чимхэн авна. “Аваад ир”, “надаа”  гэхэд эрж хайн авчирч өгнө. Өөрийн нэрийг мэддэг болохоос гадна дуудахад эргэж харна. Янз бүрийн дуу авиа гарган шулганана. Хэлж буй зүйлийг дуурайн галиглана.Хөтөвч  дээр тайван сууна.
Өөр хүүхдийн хийж буй үйлдлийг дагаж дуурайна. Дохио зангаагаар харьцана.

10 сартай
Нэг гараар түшиж явна. Намхан шат руу бууж,  гарна.Сурсан зүйлээ дуртайяа давтаж хийнэ. Өөр хүний нүүрний хэсгүүдийг  заана. Анхны  үгнүүдээ  үелэн хэлэх бөгөөд хүний хэлсэн  үгний үеийг давтан хэлнэ.Шээж, баахаа дуу гарган мэдэгдэнэ. Бусад хүүхдүүдтэй дуртай тоглоно. Дээд доод хажуугийн үүдэн шүднүүд цухуйж эхэлнэ. Гэхдээ хүүхэд бүхэнд харилцан адилгүй байдаг.

11 сартай
Бие даан итгэлтэй зогсоно. Өөрөө хэд хэд алхах бөгөөд бага зэрэг дэмжихэд явна.
Хамгийн энгийн хамааруулсан нэрсийн утгыг ойлгож эхэлнэ (хүүхэлдэй, машин, шоо, бөмбөг г.м).  Өөрийн биеийн хэсгүүдийг үзүүлж чаддаг болно. Анхны хялбарчилсан үгнүүдийн тоо олширно Болохгүй гэхэд биеэ хураана. Өөр өөр хүүхдүүдэд янз бүрээр хандана.

12 сартай
Өөрөө бие даан явна. Хялбар даалгаврыг гүйцэтгэнэ.Үсний самыг зориулалтаар нь хэрэглэнэ.Тоглоомон жижиг пирамидыг зөв хийж чаддаг болно. Өөрийн таньдаг баатрууд, эд зүйлийг заана. Тод зурагтай үлгэрийг сонсож чаддаг болно. 8 - 10 хялбар үгнүүдийг хэлнэ. Харилцааны үгнүүдийг хэрэглэж эхэлнэ Эд зүйлүүдийг хэлбэрээр нь ялгаж эхэлнэ. Нэг нас хүрэхэд таны хүүхэд 8 шүдтэй болсон байна.