1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГТ ГЕНЕРАЛ ХОЛБОГДСОН УУ

1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГТ ГЕНЕРАЛ ХОЛБОГДСОН УУ

8 сарын өмнө

АТГ-аас 1.3 сая ам.долларын хэрэгт холбогдуулан Хятад улсын иргэд болон манай улсын гурван иргэнийг шалгаж буй.

Жирийн иргэний гэрээс их хэмжээний ам.доллар гарсан хэрэгт цагдаагийн удирдах албан тушаалтнууд, шүүхийн шинжээчид холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ энэ мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэсэн юм.

Харин энэ хэрэгт генерал цолтой хүн холбогдсон бололтой. Энэ талаар Ерөнхийлөгч “Монголын хуулийн байгууллага хятадуудад үйлчлээд зогсохгүй, мөнгөнөөс болж хоёр хуваагджээ. Нэг талын цагдааг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн, нэлээн ахмад, генерал цолтой хүн байгаа шүү. Би хүн гүтгээгүй баримттай” гэж ярьжээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн онцолсон энэ генерал хэн бэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манайд социализмын үед бэлтгэгдсэн хэмээн тодотгох цөөн хэдхэн, гарын таван хуруунд тоологдох генерал буй аж. Ерөнхийлөгчөөс эхлээд хуулийн хүрээллийнхэн хэн гэдгийг нь мэдэж байгаа нь лавтай.

О.Сайхан
Оллоо.mn