ХҮЧИРХИЙЛЭГЧ ЭТГЭЭДЭД 20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

ХҮЧИРХИЙЛЭГЧ ЭТГЭЭДЭД 20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

1 жилийн өмнө

Өнгөрсөн жил Төв аймгийн нутаг дэвсгэрт төрсөн охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийг удаан хугацаанд шалгаж, саяхан шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Шүүхээс иргэн Б-д 20 жилийн хорих ял оноосон бөгөөд чанга дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараагийн шатны хоёр шүүх хэвээр үлдээсэн байна.

Хохирогч охин эмээ өвөө дээрээ байгаа бөгөөд ээж нь Нийслэлд ажил хийж байгаа аж.

О.Сайхан
Оллоо.mn