М.Энхболдын охин Хулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүчилтөрөгчийн коктейлоор дайлжээ

М.Энхболдын охин Хулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хүчилтөрөгчийн коктейлоор дайлжээ

1 жилийн өмнө

Жич: Хуучин мэдээ

Сар шинэ болохоос өмнөхөн УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид ажлын тйалангаа хэвлүүлж ахмадууддаа гарын бэлгйин хамт гардуулсан билээ. Тэгвэл энэ жишиг дүүргийн ИТХ-ынханд ч бас халдварлажээ. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболдын охин Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн НАМЭХ-ны тэргүүн Э.Хулан ажлын тайлангаа мөн хэвлүүлжээ.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооноос ДИТХ-д сонгогдсон нэгэн юм. Шинэ жилийн баяраар “ГОО САРНАЙ-2017” шагналын эзэн болсон тэрээр тухайн сонгогдсон хороондоо дараах ажлыг хийжээ.

Гарын авлага тарааж, жирэмсэн эмэгтэйчүүдэд хүчилтөрөгчийн коктейл уулгасан.

Хорооныхоо хөгжлийн бэрхшээлтйэ иргэдэд шинэ жилд орох боломж олгосон.

Хөгжлийн бэрхшээлтйэ иргэнд тэргэнцэр олгосон

Жүжигчин Г.Ундармаатай уулзаж, хорооныхоо эмэгтэйчүүдэд даашинз бэлэглэсэн зэрэг “ЖИНТЭЙ, ТОМООХОН” ажлуудыг санаачлан хэрэгжүүлж гар бие оролцжээ...

УИХ-ын дарга аав нь татвар нэмсэнээр өрхийн орлого нэмэгдэнэ гэж ард түмэндээ хандаж үг хэлж байхад охин нь хүчилтөрөгчийн коктейл уулгаж, даашинз бэлэглээд тун чиг завгүй хоёр жилийг үджээ.

Ulsturch.mn