Турахад учир бий ( Нууцын гүнд нэвтрэх нь )

Турахад учир бий ( Нууцын гүнд нэвтрэх нь )

8 сарын өмнө
Shopping хийхгээд гарахад , найзуудтайгаа disco-дох гэтэл , үдэшлэгт орох гээд гоёмсог палаж өмсөх гэтэл бүдүүн гуя , галбиргүй бэлхүүс бие , өөхөлж булцайсан гар бас тэгээд нүүрэн доор нэг том давхар эрүү гэх мэт зүйлс сэтгэлд чинь хутга зоож байна уу? Үүнээс л болж өөртөө итгэх итгэл чинь буурсаар нийгэмд эзлэх байр суурь чинь хүртэл гадаад үзэмжээс тань болж доошилжээ...
Та бухимдаж байна уу? Тэгвэл одоо хэн гэдгээ харуулах цаг болжээ.... Надад итгээрэй та энэхүү мэдээллийг уншаад жингээ хэрхэн эрүүлээр хасах талаар бага ч гэсэн мэдлэгтэй болоод зогсохгүй сэтгэлд чинь турж чаднаа гэсэн итгэлийн оч асах болно...
Эхлээд өөрийнхөө турсан түүхээс хуваалцая...
11-р ангидаа 70 кг жинтэй охин тэгээд бүр 150 хан см өндөртөй шүү. Хичээлдээ сайн ч гэсэн өөртөө итгэх итгэл минь унтарсан , олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дургүйн дээр банди нарийн хажуугаар өнгөрхийг ч үл хүснэ... Хувцаслалт гэж авах юм байхгүй ямар ч хувц өмсөнөө зохиж сайхан харагдана гэж байхгүй. Хэтэрхий богино хөлтөйн дээр бүдүүн болохоор өмд өмсөхөөр үнэхээр муухай харагддаг байлаа...
Гэтэл миний насны охид үеэрхэж , гоё хувцаж өмсөж , инээлдэн алхах нь харагдаа л. Ид сайхан насан дээрээ ийм явах ч гэж дээ... Энэ бүхний шалтгаан нь илүүдэл жин гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн зоригтой үйлдэл хийж чадахгүй байсаар байлаа. (Хэт их хэрэгтэй хэрэггүй дэглэм барьж бүтэлгүйтсээр байтал сүүлдээ бүр итгэл алдардаг юм билээ...)
Гэтэл тэр жилийн шинэ жилээр урьдийн л адил ганцаараа хагартлаа идчихээд гэдсээ даахгүй болчихоод салхилхаар гарваа. Манай ангийн нэг банди ( ангидаа дажгүйдээ ордог хха ) араас гарч ирэв. Би зузаан хувцастай байсан болохоор явах гэж байгаан болов уу гэж бодсон бололтой явах гэж байгаам уу ? гэж асууж байна. Би “Үгүй үгүй салхилах гэсэн юм аа” гэтэл “Чи ангиасаа ганцаараа ганцаардсан харагдаж байна. Зүгээр үү? Жоохон нээлттэй бай л даа. Ангид хэдхэн хүүхэдтэй л харьцах юм” гэж авдийм даа. Би шоконд ороод инээх ч биш уйлах биш ёстой сонин байдалд оров. Тэгээд нэг тйимэрхүү юм хажууд яриж байгаад зза би орлоо шүү гээд орчихсон.
Хөндлөнгийн хүнээс тэр тусмаа ангийнхаа бандиас тийм үгсийг сонсох хэцүү юм билээ. Тэр өдөр маш их зүйл бодсон. (Үнэндээ тэр үед манай хамаатнууд байтугай аав маань хүртэл ээжээсээ тарган арайчдээ өөртөө шаардлага тавиад турчхаж ч чадахгүй гэсэн бодолтой надруу хараад байх шиг санагдаад ичдэг байсан юм...) Тэгхэд л бүгдэд өөрийгөө хэн гэдгийг таниулах цорийн ганц арга бол ТУРАХ юм байна гэдгийг хангалттай сайн ойлгосон. Ингээд би цагаан сар гэхэд хэвийн жиндээ дөхөөд “хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө бардам зогсож буй өөрийгөө харах” их аялалд гарсан билээ.
Одоо би 50кг жинтэй өөрт минь яг л тохирсон жин... Одоогийн энэ үр дүнд хүрэхийн тулд би хүнд дэглэм барьж зовлогоо зовоогүй. Харин турах талаар мэдээлэл цуглуулж түүндээрээ үндэслэн турсан минь энэ билээ... Харин одоо тэр цуглуулсан мэдээллээсээ та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Та бүхэн залхууралгүй энэ хүртэл уншсан байна. Тиймээс та бүхний турна гэсэн итгэл тань буцалж байгаа гэдэгт эргэлзэх хэрэг ч алга. Одоо жинхэнэ мэдээлэлдээ орцгооё.
Бид суурь мэдлэггүйгээсээ болж бараг бүгд л ходоодны шархтай болцгоосон. (Би ч бас) Ялангуяа өсвөр насны охид ходоодны цооролттой болох нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн маш муу мэдээ байна.
Үүний шалтгаан нь: Хүн бүрийн ходоодонд тодорхой хэмжээний нян бактер байдаг. Тэд бидний ходоодонд орсон хоол тэжээлээр хооллодог буюу шимэгчилж амьдарцгаадаг. Гэтэл эзэн бие буюу хүн хатуу дэглэм барьж эхэлхэд ходоодонд ямар ч хоол орж ирэхгүй болно.
Мэдээж бактер үхэхгүйн тулд ходоодны чинь салсаар хооллож эхэлдэг. Үүнээс л болж ходоодны шарх үүсдэг ба хүндэрсэн хэлбэрийг нь ходоодны цоорол хэмээн нэрлэдэг. (Ходоодийг чинь цоортол иднэ гэсэн үг) Үүний хор уршгийг ярилтгүй. (Хар аргаар бодсон ч маш хүнд өвчин болдог) Үүнээс гадна бидэнд уураг дутагдсанаар Т вирус буюу дархлаа маань суларч нян бактерийг устгах чадвар нь багасч бактер улам эрчимтэй өсөх нөхцөл нь бүрддэг. Иймээс найзуудаа өдөрт юу ч иддэггүй хатуу хэрцгий дэглэм барьж өөрөө өөрийгөө хорлож л болдоггүй юм шүү...
За харин бусад нь (ихэнх нь) дэглэм барьж байна гээд махныхаа хэрэгцээг хорьж бараг л дан өвсөөр хооллож эхэлдэг. Энэ дэглэм буруугаас гадна ийм системгүй дэглэм нь “зүүн дээр будаа тогтохтой” тэнцхээр ховорхон тохиолдолд л амжилтанд хүрдэг. Үнэн шүү!!  Магадгүй энэ дэглэмийн хохирогч нь та ч байж магадгүй юм. Би ч гэсэн үзсээн үзсэн хха. Энэ дэглэмийг барьсан хүмүүс (үсрээд л 10 хоног барьдаг бараг хамгийн дээд тал нь) ихэвчлэн өмнөх жингээсээ 3-5 кг илүү тарган болдог. Үүний учрийг одоо тайлбарлая.
Маханд гол нь юу агуулагддаг вэ? гэвэл УУРАГ юм. Уургийг ихэнх хүмүүс зөвхөн Боди нар л хэргэлдэг тиймээс их булчинлаг болгодог гэсэн буруу ойлголттой байдаг. Гэтэл үгүй. Энэ нь турж буй хүмүүст харин ч маш хэрэгтэй эд. Бид хөдлөх тоолондоо, үгүй ээ зүгээр хэвтэж байхдаа ч энерги зарцуулж байдаг. Хүн чухамдаа их энерги зарцуулж байж л турдаг. Харин энэ энерги зарцуулалт нь бодисийн солилцооны үр дүнд бий болдог ба уураг үгүй бол бодисийн солилцоо бараг л зогсонго байдалд шилждэг.
Үүнээс гадна уураг өөх тос , нүүрс ус хоёрийг орлох буюу бүтцэд нь хувирч чаддаг (дутагдвал нөхөж чаддаг). Гэтэл өөх тос , нүүрс ус хоёрийн аль нь ч уургийг орлож чаддаггүйд л хамаг учир байгаа юм. Уургийн өөр нэг чухал нөлөө нь өсөлтөнд (минут тутамд бидний хэдэн мянган эс үхэж цаанаас нь шинэ эд эс төлжин гарч байдаг) гол үүрэг гүйцэтгэдэг.
Иймээс өдөрт заавал 100 гр ч болтугай мах (уураг) идэж байх хэрэгтэй. Гэтэл энэ дэглэм дээр уургийг нь тас хорчихоор бодисийн солилцоо удаашир ч (бие организм чинь цаанаасаа бие маань үхэх гэж байна гэж ойлгоод энерги зарцуулахаа аль болох багасгадаг) дэглэм барихаа болисон ч бодисын солилцоо тэр удаан хэвээрээ явсаар хэвийн байдалдаа шилжих хүртлээ алдсан жингээ нөхөж бас нэмээд ч амждаг... хэхэхэ
Одоо бидэнд өөх тос болоод нүүрс усны талаарх мэдлэг дутуу байна. Энэ бүгдийг тайлбарласны дараагаар эдгээр нь ямар хоолонд хэр хэмжээтэй агуулагддаг талаар болоод энерги , дасгал хөдөлгөөний талаар илүү дэлгэрэнгүй судлах болно. Дараа уулзталаа түр баяртай...
Бас энэхүү нийтлэл маань 50 like авах үед үргэлжлэлийг хүргэх болно... 😛
Нийтлэгч би энэхүү нийтлэлийг бичихийн тулд янз бүрийн ном , сэтгүүл , мэргэжлийн эмч , интернет сайтууд гээд маш олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулсан билээ. Тиймээс 100% үнэн зөв биш боловч 90% нь баттай үнэн гэдэгт уншигч та итгэж болно.
mongoljingoo.mn