ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД МАШИН ШАТЖЭЭ

ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД МАШИН ШАТЖЭЭ

8 сарын өмнө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн гүний уурхайд өчигдөр өглөө гал гарчээ. Энэ талаар "Оюу толгой" компанийн Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Энэ сарын 15-ны өглөөний 9:30 минутын орчимд "Оюу толгой" компанийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан. Ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл авсангүй. Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажилласаар байна. Оюу толгой компанийн үнэт зүйлсийн эрэмбэд хүний алтан амь, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавидаг." гэв.

Дунд оврын LO-055 улсын дугаартай, JCВ загварын дугуйт ачигч өчигдөр өглөө 09.30 цагт шатжээ. Утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан байна.

"Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Жавхлант" багт "Оюу толгой" ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд /1383 метрийн гүнд/ дунд оврын LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч аравдугаар сарын 15-ны өглөөний 09.30 цагт шатсан. Утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан" гэж өчигдөр 17.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан ОБЕГ-т мэдээлжээ. Тэрээр ослын газарт ажиллаж байгаа юм.

Мөн тус аймгийн Мэргэжлийн хяналтын баг ослын газарт иржээ.

zarig.mn