"Туушин" зочид буудлын шатыг албадан буулгаж байна

“Туушин” зочид буудлын шатыг албадан буулгаж байна

1 жилийн өмнө

Нийслэлийн Газрын албанаас Туушин зочид буудалд шатаа буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан албан бичиг хүргүүлж байсан.

Тус зочид буудал нь газар эзэмших гэрээг зөрчин, дур мэдэн газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн зөрчилтэй юм. Тиймээс энэ зөрчлөө аравдугаар сарын 15-ны дотор багтаан арилгаж, газар чөлөөлөхийг шаардсан ч Туушин зочид буудлынхан арга хэмжээ аваагүй тул хотын даргын шийдвэрийн дагуу Нийслэлийн газрын албанаас албадан чөлөөлөх арга хэмжээ авч байна.

 

zaluu.com