"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлыг хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа

9 сарын өмнө

АТГ-аас өчигдөр орой нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч мөн саатуулсан аж.

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Б нь хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхдаа ийнхүү баригдсан байна.

АТГ-ын ажиллагаа сүүлийн үед ихээхэн эрчимжиж байна. Хамгийн сүүлд, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг мөн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулаад байгаа билээ.

Б.Анир

zaluu.com