Сергей Шойгу: Монгол Улсын хил дээр очиж загасчилж амрахыг хүсч байна

Сергей Шойгу: Монгол Улсын хил дээр очиж загасчилж амрахыг хүсч байна

1 жилийн өмнө

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зураг зурах хоббитойгоо хэлжээ. Энэ талаар тэрбээр "Неизвестная Сибирь" сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлснийг "Лента" уламжлав.

Шойгу "Би чөлөөт цаг гарвал л зураг зурдаг. Энэ нь Засгийн газрын хуралдааны өмнө ч юм уу тохиолдох нь бий. Дараа нь би өөрийн эртний анд нөхөр Сергей Лавров (Гадаад хэргийн сайд), эсвэл Эльвир Набиуллин (төв банкны дарга) нарт зурсан зургуудаа бэлэг болгон өгдөг” хэмээн ярьжээ.

Оросын Батлан хамгаалахын сайд тэрбээр өөрийнхөө зурсан зургуудыг урлагийн бүтээл гэж үздэггүй байна. Түүний хобби - нэмэлт хүч шаарддаггүй, зөвхөн сэтгэл зүрхнээс нь ундран гардаг болохыг тэмдэглэжээ.

Сергей Шойгу  "Набиуллин миний зургуудыг эмхтгэн цомог болгож, ердөө хоёр хувь хэвлүүлсэн бөгөөд нэгийг нь төрсөн өдрөөр минь надад бэлэглэж, үлдсэн хувийг нь өөртөө авч үлдсэн байна” хэмээн хэлсэн аж.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд ярилцлагынхаа үеэр наран шарлагын газарт очиж амарснаас Сибирийн эрэг дээр амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхийг илүүд үздэгээ өгүүлжээ. Мөн тэрээр “Би бүр алс нутагт, Монгол Улсын хил дээр очиж, ан агнаж, загасчлахыг хүсч байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Сергей Шойгу ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников нартай Тувад амарчээ. Тэд Саяано-Шушенскийн байгалийн нөөцийн газрын захирал Енисейтэй хамт завиар зугаалж, уул хадаар аялан, ургамлын хандтай халуун цай уух зэргээр таатай өнгөрүүлсэн байна.

Д.ТУЯА

medee.mn