0-6 сартай хүүхдийн мэдрэл, сэтгэхүйн болон хөдөлгөөний хөгжил

0-6 сартай хүүхдийн мэдрэл, сэтгэхүйн болон хөдөлгөөний хөгжил

8 сарын өмнө

0-1 сартай

Сэтгэл хөдлөл нь сөрөг байдлаар өөрөөр хэлбэл  өөрийн биед болж буй бүх өөрчлөлтийг уйлж илэрхийлнэ. Гадаад орчныг хүрэлцэхүйн мэдрэмжээр буюу  арьсаар ихэнх цочролыг хүлээн авдаг.Хөдөлгөөн нь эмх замбараагүй сарвалзах, гар хөл бага зэрэг чичирхийлэх байдлаар илэрдэг

1 сартай 
Хөдөлгөөнтэй зүйлийг аажим дагуулан харах бөгөөд хөдөлгөөнгүй эд юмс дээр хараагаа  тогтоон барих чадвартай болно Чимээ чагнана. Хүний дууг сонсоод уйлахаа болих, эсвэл уйлах  өнгөө өөрчилнө.Түрүүлэг нь харуулан хэвтүүлэхэд богинохон хугацаанд толгойгоо өргөж даах чадвартай болно.Том  хүн өөрт нь хандахад хоолойн угийн  нам дуу чимээ гаргана, ховорхон  инээмсэглэнэ. Ээжийгээ таньдаг болно. Энэ үед толгойгоо дааж байвал таны хүүхдийн хөгжил сайн явагдаж байгаа бус харин мэдрэлийн тогтолцооны ямар нэгэн эмгэг байж болох тул та заавал эмчид хүүхдээ үзүүлэн зөвлөгөө аваарай

2 сартай 
Нярайн рефлексүүд тэгш хэмтэй дуудагдаж байх боловч дөнгөж төрсөн үеийнхтэй харьцуулахад илүү багассан байна. Эд зүйлийг удаан хугацаанд дагуулан харах чадвартай болсон байхаас гадна толгойгоо эргүүлэн дуу чимээ гаргаж буй зүйлийг хайна.Хүүхдийг босгож барихад толгойгоо сайн өргөх бөгөөд түрүүлэг нь  харуулахад богино хугацаанд толгойгоо өндөр өргөж чадна. Уйлах нь өөрийн гэсэн өнгө аястай болох бөгөөд ганганаж эхэлнэ. Насанд хүрсэн хүнийг хараад инээмсэглэнэ. Ээжийгээ болон ойр дотны байнга хамт байдаг хүмүүсийг сайн танина

3 сартай
Нярайн рефлексүүд алга болж эхлэх бөгөөд ялангуяа  алхах, тулгуурын /хөлийн гэж болох уу, болохгүй / рефлексүүд бүрэн алга болно Хөдөлгөөнтэй зүйлийг удаан дагуулан, харин хөдөлгөөнгүй зүйлийг удаан харж ажиглана Түрүүлэг нь  харуулахад гарынхаа  шуун дээр өндийж  ирэх бөгөөд  өвдөг дээрээ тулна. Тоглоом руу  сарвайх  анхны хөдөлгөөнийг хийнэ.Янз бүрийн аялгатай уйлах бөгөөд дуулах мэт ганганана. Хүн хараад баярлан хөөрнө. Энэ үеэс үе үе хажуу тийш харах оролдлого хийж эхэлнэ. Толгойгоо итгэлтэй сайн дааж чаддаг болно. Хүүхэд тань инээмсэглэхээс гадна ход ход гэж инээнэ.

4 сартай
Нярайн рефлексүүд бүрэн алга болно. Дээд мөчдийн нугалагч булчингуудын агшилт бүрэн тавигданаГараа ажиглан харж эхэлнэ. Дуу чимээ гарч буй зүг рүү  толгойгоо эргүүлэн харж чадна. Тоглоомоо  барьж аван гараас гарт дамжуулан ажиглан харна. Хөхөх үедээ мээмээ эсвэл угжаа хоёр гараараа барьж тэмтэрнэ Дуулах мэт удаан хугацаанд ганганана. Хүн ойртон ирэхэд хөдөлгөөн, ганганах нь алга болж нүдээ томруулан харсныхаа дараа инээж баярлана эсвэл айж уйлна. Ээжийгээ хараад баярлан хөөрнө.
Энэ үеэс хүүхдэд ямар нэгэн харшил байхгүй бол хүүхдэд зориулан тусгайлан үйлдвэрийн аргаар бэлдсэн алимны нухаш алимны шүүсийг өгч эхэлж болно. Гэхдээ аливаа шинэ хоолонд хүүхдийг оруулахдаа бага багаар оруулдаг гэдгйиг битгий мартаарай

5 сартай
Босгоход биеэ эгцлэн зогсож чаддаг болно. Өөрөө түрүүлгээ болон нуруу луугаа эргэн харж чадах  бөгөөд гараа эгцлэн сарвуугаар газар тулна. Гараа чөлөөтэй  хөдөлгөж чаддаг болно. Хүний гараас тоглоомыг авч чадна. Тоглоомыг хоёр гараар барьж ам руугаа хийнэ. Гараас гарт тоглоомоо дамжуулна.Авиа гаргаж удаанаар ганганана. Тухайн нөхцөлд тохирсон баярлах, айх байдлыг үзүүлнэ. Өөрийн ойрын болон гаднын хүнийг болон аргадсан загнасан өнгө аясыг ялгана. Ээжийгээ бусад хүмүүсээс ялган сайн таних бөгөөд холдон явахад нь уйлна. Хэрэв таны хүүхэд тэжээвэр, эсвэл холимог хооллодог(мээмнийхээ хажуугаар тэжээл иддэг)бол нэмэлт хоолонд оруулж болно. Хамгийн эхний нэмэлт хоол нь хүүхдэд тусгайлан зориулан бэлдсэн ногооны нухаш байдаг

6 сартай
Тэвэрч байгаад  доош нь  бөхийлгөхөд  тулах газар луу гараа сарвайлгана. Хэвтэж байхад нь гараас нь татахад толгойгоо бөхийлгөн биеэ татаж сууна.Тоглоомыг гараас гарт шилжүүлэн тоглож, богино авиа гарган шулганана. Халбагаар хоол өгөхөд уруулаараа хамж иднэ. Аягаар ууж эхэлнэ. Өөрийн болон өөр хүний нэрийг дуудахад өөр өөрөөр  хүлээж авна. Идэвхтэй анхаарал бий болно. Зарим хүүхдэд 5.5 сартайгаас харин заримд нь 6 сартайгаас шүдэлж эхэлнэ. Хүүхдийн тань хамгийн эхэнд гардаг шүд нь доод 2 үүдэн шүд байдаг. Хэрэв та хүүхдээ дан хөхөөрөө хооллодог бол нэмэлт хоолонд оруулах болсон байна