МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ТАНАА: ХЭЛМЭГДЭГЧ, ХЭЛМЭГДЭГСДИЙН ҮР ХҮҮХДҮҮД, АЧ, ЗЭЭ НАРААР ТОГЛОЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ...

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ТАНАА: ХЭЛМЭГДЭГЧ, ХЭЛМЭГДЭГСДИЙН ҮР ХҮҮХДҮҮД, АЧ, ЗЭЭ НАРААР ТОГЛОЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ…

1 жилийн өмнө

Танд албан ёсоор албан бичиг хүргүүлж байгааг анхааралдаа авна уу...
Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 1.2 дахь заалт: “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тодорхой заасан байдаг.
Шударга ёс, хуулиа дээдлэх зарчим нь Монгол Улсын Ерөнхий сайд Таны хувьд хамгийн дээдээр эрхэмлэж байх үнэт зүйлсийн нэг.
Ерөнхий сайдаа, Та, хэлмэгдэгчид, хэлмэгдэгсэд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд, үрчлэгдсэн хүүхдүүд, ач зээ нарын асуудалд ялгавартай хандаж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Жич: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 162 тоотоор Сангийн сайдад “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд 2019 оны улсын төсөвт тусгах зардлын талаар хандсан байна. Гэтэл өнөөг хүртэл энэхүү хуулийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ?

Сүүлийн үед улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд бүр улс орны эрх ашгаас илүүтэйгээр өөрсдийн тойрогтоо аль болох төсвөө нэмэх сэтгэлгээгээр ажиллаж байгааг анхааралтай ажиглаж байна.
Харин “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд тавигдах зардал мөнгийг улсын төсөвт оруулах талаар хэлэлцүүлэхгүй байгаа нь хачирхал төрүүлж байна.
Хуулиа хэрэгжүүлэх нь иргэн бүхний үүрэг, тэгэх тусмаа Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн төрийн албан хаагчдын үндсэн үүрэг байлтай. Гэтэл та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн зарчмаа умартаж “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхгүй, улсын төсөвт төсөвлөх зардлыг оруулахгүй байгаа нь наад захын хүний эрхийн ойлголтгүй, цаанадаад хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нарын олон жилийн оюун санаа, эд материалын хохиролыг барагдуулахад өчүүхэн ч санаа зовохгүй, үл тоож байгаад харамсаж байна.
Өнөөдөр УИХ-ын нэг гишүүний тойргийн асуудал чухал уу, монголын улстөрийн буурал түүхэнд тохиолдсон гэмт үйлдэлийн золиос болсон иргэдийн асуудал чухал уу, гэдэг байдал үүсээд байна.
Хэрвээ Та энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй, монголын хэлмэгдсэн иргэдийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалахгүй, уг хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэхгүй, үл тоож дорд үзсээр байх аваас, бид Үндсэн хууль, холбогдох салбар хуулийн хүрээнд Таныг “огцруулах” хүртэл тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Хуулбарыг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Я.Санжмятав-тImage may contain: text

Image may contain: text

ТЭРГҮҮН Д.ЦОГТБААТАР