Сайд нарын БОЛОВСРОЛЫГ салбартай нь харьцуулъя

Сайд нарын БОЛОВСРОЛЫГ салбартай нь харьцуулъя

1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар 13 сайд, 13 яамтайгаар үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН гэж нэрийддэг.

Харин Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь ЧИГЛЭЛИЙН байхаар хуульчлагдсан билээ.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар “МЭРГЭЖЛИЙН” гэх тодотголтой байгуулагдаж байв. Тухайн үед сайд нарыг мэргэжлийн хүнээр бүрдүүлэх зорилго тавьж буйгаа эрх баригч намаас тодотгож байсан юм. Ялангуяа Ерөнхий чиг үүргийн яамдад зайлшгүй мэргэжлийн хүн ажиллуулах учиртай гэсэн тайлбар хийж байлаа.

Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар “АРДЫН” гэх тодотголтой байгуулагдаж,  танхимын гишүүдээ УИХ-аас бүрдүүлсэн юм. Ингэхдээ мөн л тухайн салбарыг удирдах боломжтой, мэргэжлийн чиг баримжаатай хүмүүсийг томиллоо гэсэн тайлбар хийсэн билээ.

Энэ удаа бид У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж буй сайд нарын мэргэжил боловсрол тухайн салбартайгаа хэр уялдаж байгаа талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

НЭГ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Улсын хөгжлийн цогц бодлого;

-Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;

-Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;

-Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;

-Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого;

-Төрийн өмчийн бодлого;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;

-Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого;

-Тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал.

БОЛОВСРОЛ:

-1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

-1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

-2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

-1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

-1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

-1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

-1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

-1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

-2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

-2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

-2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

-2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

-2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

-2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

-2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

-2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

-2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

-2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

-Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа


ХОЁР: МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;

-Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;

-Стандартчилал, хэмжил зүйн асуудал;

-Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал;

-Шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-Тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;

-Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх

БОЛОВСРОЛ:

-1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр

-1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан

-1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан

-1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга

-1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга

-1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга

-1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч

-1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга

-2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

-2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

-2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2013 онд Монгол Ардын Намын дарга

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГУРАВ: МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Засгийн газрын шийдвэрийн биелэлт;

-Засгийн газрын дотоод мэдээлэл;

-Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

-Төрийн албаны хүний нөөцийн асуудал;

-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;

-Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

-Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;

-Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

БОЛОВСРОЛ:

-1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

-2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

-1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

-1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

-2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

-2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

-2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2009-2012 онд Гадаад харилцааны сайд

-2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

-2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


ДӨРӨВ:  ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД  Д.ЦОГТБААТАР

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаархи хамтын ажиллагаа;

-Гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа;

-Гадаад худалдааны бодлого;

-Гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-Гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-Гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;

-Дипломат, албан зэргийн виз, консулын асуудал;

-Гадаад сурталчилгаа;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй

-1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе

-1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн

-2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал

-2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх

-2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

-2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

-2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

-2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд

-2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга

ТАВ:  ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙ Ц.НЯМДОРЖ

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Эрх зүйн шинэтгэлийн бодлого;

-Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

-Эрх зүйн туслалцаа;

-Улсын хил хамгааллын асуудал;

-Цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;

-Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

-Төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;

-Иргэний харьяалал, цагаачлалын асуудал;

-Энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;

-Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;

-Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл;

-Оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;

-Архивын талаар төрөөс баримтлах бодлого;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр төгссөн

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга

-1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч

-1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд

-1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн

-1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

-2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга

-2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

-2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга


ЗУРГАА: САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт;

-Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;

-Санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;

-Нэгдсэн төсвийн талаархи судалгаа, төлөвлөлт;

-Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;

-Улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;

-Зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

-Нягтлан бодох бүртгэлийн бодлого;

-Гаалийн бодлого;

-Татварын бодлого;

-Таатгалын бодлого;

-Хилийн боомтын хөгжлийн асуудал;

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр

-1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан

-1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш

-1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч

-2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх

-2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

-2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

-2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

ДОЛОО: БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого;

-Зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого;

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр

-1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль

-1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч

-1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

-1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга

-1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал

-1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга

-2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

-2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга


НАЙМ: БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН САЙД Н.ЦЭРЭНБАТ

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Ногоон хөгжлийн бодлого;

-Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;

-Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого;

-Цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;

-Усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;

-Ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;

-Байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;

-Био аюулгүй байдлын бодлогын асуудал;

-Аялал жуулчлалын бодлого;

-Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр

-2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр

АЖЛЫН ТУРШЛАГА:

-2000-2001 онд Мобиком корпораци

-2003-2004 онд “Таван богд” групп

-2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал

-2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах

-2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д

-2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга

-2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


ЕС:  БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал;

-Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал;

-Өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;

-Ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;

-Соёл, урлагийг хөгжүүлэх асуудал;

-Түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;

-Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;

-Мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;

-Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч

-2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага

-2009 онд Тагнуулын академи, эрх зүйч

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш

-1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн

-1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн

-1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн

-1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

-1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга

-1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч

-1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга

-2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга

-2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга

-2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга

-2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга

-2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч


АРАВ:  НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

-Нийгмийн халамжийн бодлого;

-Нийгмийн даатгалын бодлого;

-Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;

-Жендэрийн хөгжлийн асуудал;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал;

-Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

-Хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаархи асуудал;

-Хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;

-Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт;

-Хөдөлмөрийн биржийн асуудал;

-Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;

-Гадаадад ажиллах хүч гаргах асуудал;

-мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1986 онд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1986-1988 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

-1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга

-1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч

-1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга

-2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд

-2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер

-2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

-2013 онд МАН-ын НБХГ-ын дарга

-2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга


АРВАН НЭГ:  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;

-Эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаархи бодлого;

-Эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;

-Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ;

-Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-Эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалт;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр

-1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1982-1985 онд МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант

-1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор

-1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор

-1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор

-1995-1996 онд "ММ" агентлагийн захирал

-1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор

-1999-2000 онд "ММ" агентлагийн захирал

-2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор

-2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал

-2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч

-2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга


АРВАН ХОЁР:  УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Геологи, эрдэс баялгийн бодлого;

-Геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт;

-Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;

-Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал;

-Олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал;

-Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого;

-Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал;

-Эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-Аж үйлдвэрийн паркийн асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

АЖЛЫН ТУРШЛАГА:

-2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

-2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн

-2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

-2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

-2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх

-2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


АРВАН ГУРАВ:  БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ:

-Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;

-Хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;

-Орон сууцны бодлого;

-Нийтийн аж ахуйн асуудал;

-Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал;

-Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-Бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1976 онд Политехникийн дээд сургууль

-1990 онд Москва хотын удирдлагын академи

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1976-1978 онд Улаанбаатар хотын Автобус баазад инженер

-1978-1988 онд Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, газрын дарга

-1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга

-1991-1994 онд Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал

-1994-2000 онд Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирал

-2000-2005 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2015 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны зөвлөх

-2015-2016 онд Аж үйлдвэрийн дэд сайд

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


АРВАН ДӨРӨВ:  ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Эрчим хүчний нэгдсэн бодлого;

-Эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;

-Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;

-Түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт;

-Эрчим хүч хэмнэлтийн бодлого;

-Эрчим хүчний нүүрсний асуудал;

-Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль

-1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр

-1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер

-1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн

-1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга

-1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга

-2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга

-2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга

-2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх

-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

“2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


АРВАН ТАВ:  ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Хүн амын хүнсний хангамжийн бодлого;

-Хүнсний аюулгүй байдлын асуудал;

-Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-Газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-Мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;

-Мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;

-Бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;

-Мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал;

-Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;

-Малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;

-Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;

-Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал;

-Дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

БОЛОВСРОЛ:

-1987 онд Чехословак улс, Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль, эсгүүрчин, зохион бүтээгч

-1997 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлага

-2001 онд Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засагч, санхүүч

-2003 онд АНУ, Вашингтон хот, Дэлхийн банк Хөгжиж буй зах зээл дэх орон сууцны санхүүжилт бодлого зохицуулалтын асуудал

-2005 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, докторант

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1989-1992 онд Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастер

-1992-1999 онд Зэвэг хоршооны дарга

-1999-2008 онд Кёкүшюзан хөгжил сан ТББ-ын гүйцэтгэх захирал

-2004-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч

-2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга

-2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2016 оноос Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга


АРВАН ЗУРГАА:  ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР

САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДАЛ: 

-Авто замын асуудал;

-Авто тээврийн асуудал;

-Төмөр замын тээврийн асуудал;

-Иргэний нисэхийн асуудал;

-Далай ашиглах болон усан замын тээврийн асуудал;

-Тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;

-Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал;

-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

БОЛОВСРОЛ:

-1997 онд Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр,

- 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

-1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

-1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

-2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх,

-2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд,

-2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга,

-2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,

-2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Ж.МЯДАГБАДАМ

БЭЛТГЭСЭН Н.АНХБАЯР

medee.mn