Англи хэл сурахад арга барил маш чухал!

Англи хэл сурахад арга барил маш чухал!

1 жилийн өмнө
  1. The biggest enemy you have to deal with is yourself — буюу таны заавал ялан дийлэх өрсөлдөгч бол та өөрөө юм.Аливаа хэлийг сурахад хамгийн чухал нь тууштай байх тэвчээртэй байх маш шаргуу их хөдөлмөр шаардлагатай. Хэрвээ та залхуурлаа давж чадвал та сурч чадна. Хүмүүс ихэнх нь өөртөө бууж өгдөг учраас хэлийг сурч чаддаггүй талтай тиймээс шаргуу хөдөлмөрч бай!

2)Хэл сурахад авьяас хамаагүй гол нь таны хичээл зүтгэл болон таны хэрхэн суралцаж байгаа арга барил юм. Ихэнх хүмүүс өөртөө тохирсон арга барилаа олж аваагүйгээс болж шаварт суун хэл сурах сонирхолоо тэр чигээр нь алдан хэл сурах боломжгүй зүйл мэтээр бодон заавал гадагшаа явж суралцахаас өөр замгүй мэт боддог.Тиймээс өөртөө тохирсон арга барилаа олж ав.

3)Сонирхолоороо дагнан хэл сурсан хүмүүс илүү хурдан амжилттай хэлийг сурсан байдаг.Тиймээс та англи хэлийг сонирхолоороо дагнуулан суралц .Жишээ нь та кино үзэх , ном унших , ямар нэгэн спорт дуртай бол түүнийхээ талаар мэдээ мэдээллийг англи хэл дээр олж авах мөн өөрийн сонирхолдоо нийцүүлэн олон ангит Америкын сериалуудыг үзэх хэрэгтэй.Өөр нэгэн чухал зүйл нь сонирхолоороо дагнуулан өөртөө дарамтгүй суралцах. Миний хувьд Америкын tv series , video vlog зэрэгийг үзсээр байгаад хэсэг хугацааны дараа миний хэл сурдаг текник биш зүгээр л хобби тэр өдөртөө үзэж баяр баясал авдаг байнгын хэвшмэл зүйл болсон байсан.

4)Англиар ярьж сурахын тулд сайн англиар ярих хэрэгтэй. Та бүхэний ихэнхи нь орчин байхгүй ярих хүн байхгүй гэж бодож магадгүй тэгвэл үгүй юм. Одоо цагт хүн болгон л хэл сурах эрмэлзэлтэй болсон тиймээс найз нөхөд болон гэр бүл дотроо орчин үүсгэх хэрэгтэй бүүр боломжтой бол Native speaker сайн ярианы хичээлд суух шаардлагатай. Харилцан ярианаас хүн хэлийг цогцоор нь суралцдаг. Үг амархан цээжлэгдэнэ мөн харилцаж байгаа хүнээсээ дүрмийг автоматаар суралцдаг.

5)Англиар сэтгэх , унаган англи хэлтэй хүн шиг бодож хүн асуулт асуухад тархиндаа Монголоос Англируу хөрвүүлэлгүй шууд Англиар толгойд орж ирдэг байх шаардлагатай. Анх ярьж сурж байгаа хүмүүс их бодож гацаж монголоос англируу үг үгээр нь махчилж орчуулж ярьдаг үүнд буруу зүйл гэж байхгүй хүн хэнээс ч санаа зоволгүйгээр хамаа намаагүй ярьж байж л сайн ярьж сурдаг гэхдээ илүү үр бүтээлтэйгээр хурдан ярьж сурая гэвэл

Өөрийнхөө төсөөлөлийг ашигла ,өөрөө өөртэйгээ англиар ярилц эхний удаад эргэн тойрондоо байгаа зүйлсээ бүгдийн англиар дотроо хэл жишээ нь : өглөө босоод юу хийдэг тэр зүйлсээ англиар хэлэх гэж оролдох жишээлбэл morning , get up , breakfast, clothes , work , school гэх мэтээр дараагаар нь арай ахисан түвшинд хийж байгаа үйлдлээ англиар хэл. Жишээ нь : Та аягаа угааж байвал I’m washing my dish гэх зэргээр байнга давтаж бай тэгвэл та маш хурдан сэтгэдэг болно.

6)Үг цээжлэх гэж байна гэж ямарч хамаагүй үгнүүд цээжлээд байж болохгүй.Зөвхөн ярианд ашиглагддаг зөв үгсийн санг олж ав.

(Special) Та бүхэнд дээр хэлсэн арга барилаа олох хамгийн чухал гэж тэгвэл одоо хамгийн зөв арга барилыг зааж өгье.

Дүрэм 1

Үгийг хэзээ ч битгий дангаар нь цээжил

Үгийг өгүүлбэрээр нь хамтад нь цээжил.Энэ нь таныг цээжлэх гэж байгаа үгээ хэрхэн зөв ашиглах болон дүрэмийг автоматаар толгойнд суулгаж өгч байдаг.Хүүхэд төрөөд хэл сурахдаа эцэг эхийнхээ хэлж байгаа жижиг өгүүлбэрүүдээс сонсож суралцдаг үүнтэй адил өгүүлбэрээс суралцах хэрэгтэй.Хэрвээ таны мэдэхгүй үг гарж ирвэл тэр даруйд нь бүтэн өгүүлбэрээр нь бичиж ав. Жишээ нь: та hate буюу үзэн ядах гэдэг үгийг цээжлэх гэж байна гэж боды тэгвэл та тухайн үгээ өөртэйгээ холбон цээжлах хэрэгтэй.Жишээлбэл танай найз JOHN зайрмаг үзэн яддаг бол John hates ice cream гэсэн өгүүлбэр зохиох хэрэгтэй ингэснээр таньд дараа hate гэдэг үгийг санахад амар болно.

Дүрэм 2.

Хэзээ ч битгий дүрэмийг дүрмийн номноос суралц

Таныг амьдралынхаа турш англи хэл гэхээр л дүрэмийн номноос дүрэм суралцсан гэдэгт итгэлтэй байна тэгвэл та англи хэлийг сурж чадсан уу? гэж асуумаар байна

Чадаагүй бол та хэлийг унаган хэлтэй хүмүүс яаж сурдаг тэр замаар суралц , Хүүхдийг хэл ороод ирэхээр нь за алив хэл сур гээд дүрмийн ном бариулаад суулгачихдаггүй шүүдээ. Дүрмийг хүмүүс сургуульд ороод сайн алдаа маддаггүй бичихэд л ашигладаг. Дүрмийг суралцах хамгийн зөв арга бол хүүхдийн үлгэрүүд сайн уншиж ойлгох мөн зөв ярьж байгаа хүнээс сонсож суралцах юм.

Дүрэм 3.

Англи хэлийг харж биш сонсож суралц

За энэ арга барил нь миний өөрийн голдуу мөрдөж байсан арга барил юм.Англи хэлийг сурах явцдаа та 80% сонсгол дээр үлдсэн 20% ийг бусад зүйлс дээр төвлөрөх хэрэгтэй. Сонсож суралцах нь маш олон давуу талтай.Англи хэл дээр сонсосноор таны дуудлага сайжирна , англиар сэтгэдэг болно мөн үг сайн цээжлэхэд тустай юм.Дараагийн чухал зүйл нь өөртөө тохирсон зүйлээ олж авж үзэх юм. Хүмүүс юм сайн сонсо гэхээр үхмэл харилцан яриа болон өөртөө хэт ахадсан TED TALK гэх мэтийн хүнд үг хэллэгтэй юм сонсоод байдаг энэ нь маш буруу юм. Өөртөө тохирсон амархан үг хэллэгтэй хүүхэлдэйн киноноос эхлээд таны түвшин ахиад ирэхэд Америкын олон ангит кино зэргийг үзэж эхлэх хэрэгтэй.Дуу сонсох нь хэл сурахад хэрэгтэй гэдэг би маргахгүй гэхдээ энэ тийм сайн арга биш , дууны үгнүүд их уяангын халилтай хэцүү байдаг тийм учраас дууг орчуулж сурна гэдэг хэцүү харин хүний дуудлага сайжруулж түгдэрэхгүй ярихад тусалдаг. Хүүхэд хэлийг төрөөд сонсож суралцдаг гэдгийг анхаараарай.Таны сонсголын чадвар сайн байхад бусад чадваруудаа сайжруулчихна. Тиймээс цаг л гарвал сонс!!!!!!!!!!!!!

Дүрэм 4.

Энэ дүрэм маш энгийн юу суралцсан юу үзэж байгаагаа маш сайн дахин дахин өөрийн болготлоо давт!!! Олон дахин давтах нь ямарваа зүйлийг төгс рүү ойртуулдаг.Ном сайн унш өөрийн ойлгож чадахаасаа эхлээд , ном уншдаггүй хэлндээ сайн хүн гэж сонсоогүй!

АНХААРАЛ ТАВЬСАН ЯВДАЛД БАЯРЛАЛАА !

https://medium.com/@mongoliaeku