МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ АЛТНЫ АГУУЛАМЖТАЙ ЧУЛУУГ УСТГАДАГГҮЙ БАЙЖЭЭ

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ АЛТНЫ АГУУЛАМЖТАЙ ЧУЛУУГ УСТГАДАГГҮЙ БАЙЖЭЭ

8 сарын өмнө

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч алтны агууламж бүхий чулууг устгалгүй өөртөө авч байсан хэргийг АТГ шалгаж байна.

Уг албан тушаалтан аймгийн нутаг дэвсгэр дэх "Зүүн шувуут" хэмээх газарт гар аргаар алт олборлогчдоос алтны агууламж бүхий чулууг хураан авч шийдвэрлүүлэхээр цагдаа нар хүлээлгэн өгснийг журмын дагуу устгаагүй байсан аж.

МЕГ-ын байцаагчийг хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-аас прокурорт хүргүүлээд байна.

ZARIG.MN