ЗОХИОЛЧ ЦЭРЭНТУЛГЫН ТҮМЭНБАЯРЫН ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

ЗОХИОЛЧ ЦЭРЭНТУЛГЫН ТҮМЭНБАЯРЫН ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

1 жилийн өмнө

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт “Удган”, "Мэргэнд буусан чоно”, “Согоо суман”, “Дөргөнэ хатны алтан зоос” зэрэг тууж, өгүүллэг, шүлгийн ном арав гаруйг хэвлүүлсэн, “Тэнгэр мэднэ”, “Цагаан сүүний домог”, “Нүцгэн натур”, “Хурдан том болмоор байна” зэрэг уран сайхны кино, “Мэргэнд буусан чоно”, “Миний бяцхан зоргол”, “Мөрөөдлийн үзэг” зэрэг бүжгэн жүжиг, драмын жүжиг, “Тусгаар тогтнолын төлөө”, “Улсын цол Монгол” зэрэг телевизийн, “Шинэ жилийн цагаан шөнө”, “Өндгөн эс”, “Буцах тийзгүй аялал” зэрэг радио жүжгийг олны хүртээл болгосон. Шилдэг бүтээл туурвисны учир 1999 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн, 2006 онд Д.Нацагдоржийн, 2008 онд С:Удвалын, 2011 онд С.Буяннэмэхийн нэрэмжит, 2011 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртжээ. Ц.Түмэнбаярын шүлэг, өгүүллэг нь ОХУ, БНХАУ, БНСУ, Казакстаны ном, хэвлэлүүдэд орос, хятад, монгол, англи, солонгос, казак хэлээр хэвлэгдсэн. Монгол улсын Д.Галбаатар /Sh.D/, Д.Сампилдэндэв /Sh.D/, Г.Мөнх-Оргил /Ph.D/, Д.Өлзийбаяр /Ph.D/, Г.Оюунчимэг /Ph.D/ зэрэг утга зохиол, урлаг судлаачид болон ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор, профессор П.Петрова, дэд доктор А.Гроховский, дэд доктор Илево Регена зэрэг арваад судлаач түүний бүтээлүүдээс судлан бие даасан өгүүллүүд хэвлүүлсэн байна. Ц.Түмэнбаярын бүтээлээс Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт хэвлэснээс гадна Тайз дэлгэц, утга зохиолын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудад сургалтын материал болгон үздэг. Мөн БНХАУ-ын монгол хэл үздэг сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн улсын их сургуульд монгол уран зохиол, хэл шинжлэлийн хичээлд сургалтын гарын авлага болгон ашиглаж байна.