“МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

“МАГНАЙ ТРЕЙД” КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

1 жилийн өмнө

Шатахууны үнийг үгсэн хуйвалдах аргаар нэмж, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байгаа даварсан олигарих компаниудад даруулга хэрэгтэй байна.

Тэгвэл шатахууны үнээ нэмэхээр үгсэн хуйвалдаж, үнийг нь өндөрт авахуулсан шатахуун импорлогч аж ахуйн нэгж компаниудын удирдлагууд эхнээсээ шангаа хүртэж эхэлжээ. Тухайлбал, “Магнай трейд” компанийн захирлыг өчигдөр шөнө ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдан хорьсон байгаа талаар баттай эх сурвалж хэллээ.

Үндэслэлгүйгээр үнээ нэмж, төрийг түмэн олонтой нь шулж мөлжиж байгаа бол төр төмөр нүүрээ харуулах ёстой.

О.Сайхан
Оллоо.mn