Батгатай арьсны хориотой жагсаалт

Батгатай арьсны хориотой жагсаалт

1 жилийн өмнө

1. Гуужуулагч ширхэгтэй тоник, цэвэрлэгч, скраб

Салицилийн хүчил, бензол пероксид мэтийн найрлага агуулаагүй л бол ийм бүтээгдэхүүн нь батгыг арилгахгүй. Харин ч гуужуулагч том ширхгүүд нь арьсны үрэвслийг улам дордуулж мэднэ.

2. Тослог ихтэй үс арчилгааны бүтээгдэхүүнүүд

Тослог агуулсан үсний шампунь, гель зэрэг нь арьсан дээр дуссанаар нүхийг бөглөж батга үүсгэж болно.

3. Батгыг оролдох, шахах

Хүмүүс батгыг хурдан арилгахын тулд шахаж, оролдож эхэлдэг. Ялангуяа гадуур явж байхдаа, гараа угаагаагүй бас пудр түрхсэн байхдаа оролдох нь элбэг. Энэ нь бактерийг улам тархахад нөлөөлж, үрэвслийг дордуулна. Мөн гараар шахсан батганаас том сорви тогтдог ба эдгэрэлт нь удаан байдаг.

4. Тослог агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

Нүүрний будаг, нарны хамгаалалтын тоснуудад тослог агуулагдах нь элбэг. Нүх бөглөдөггүй, тослоггүй, усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

5. Спиртээр арчих

Зарим хүмүүс тослог арьсыг хатаахын тулд шууд спиртээр арчиж эхэлдэг. Энэ нь үрэвслийг дордуулж мэднэ. Харин салицилийн хүчилтэй юм уу, бензол пероксидтой бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь зүйтэй юм. Мөн зарим бүсгүйчүүд батгаа бушуухан арилгахыг хүссэндээ хүчтэй найрлагатай бүтээгдэхүүнийг хэт ойр ойрхон хэрэглэдэг нь буруу юм. Зохист хэмжээ гэж бий. Өдөрт 2-3 угааж, цэвэрлэхэд хангалттай.

6. Нүүрэндээ гараараа хүрэх

Бидний гаран дээр нүдэнд үл үзэгдэх хэдэн зуун мянган бактер бий. Батга гарсан нүүрээ гараараа арчиж, үрж, оролдох нь нүхийг улам бохирдуулдаг. Тиймээс нүүрээ зориулалтын бүтээгдэхүүн шингээсэн хөвөнгөөр цэвэрлэж, цэвэр алчуураар арчаарай. Дэр болон, нүүр гарын алчуур, ор хөнжлийн даавуугаа тогтмол угааж байх нь шанаа, болон биен дээрх батганы үрэвслийг намжаахад тусална.

Мисс.мн

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.