Алтай констракшн компанийхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХСҮТ-ийн өргөтгөлийн хэсэгт үйлчлүүлэгчид шинжилгээ өгөх хэсгийг нээж өглөө

Алтай констракшн компанийхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХСҮТ-ийн өргөтгөлийн хэсэгт үйлчлүүлэгчид шинжилгээ өгөх хэсгийг нээж өглөө

1 сарын өмнө

Өнөөдөр ХСҮТ-ийн өргөтгөлийн хэсэгт үйлчлүүлэгчид шинжилгээ өгөх хэсэг нээлтээ хийлээ. Алтай констракшн компанийхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бидэнд дэмжлэг үзүүлэн тус төвийн өргөтгөлийн хэсэгт ашиглалтгүй байсан 100 орчим мкв талбайг бүрэн засварлан шинэчилж дуусаад өнөөдөр ХСҮТ-д хүлээлгэн өглөө.

Хүлээлгэн өгөх арга хэмжээнд ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, дэд захирал Л.Баярсайхан, С.Хүрэлсүх, зөвлөх эмч Ж.Чинбүрэн тэргүүтэй ХСҮТ-ийн төлөөлөл болон Алтай констракшн компанийн ерөнхий захирал Х.Батбаасан, гүйцэтгэх захирал Б.Баярбилэг, маркетенгийн менежер Т.Лхагвасүрэн, заслын инженер Т.Наранцацрал, засалчин А.Батбаяр нар оролцлоо.

Үйлчлүүлэгчдэд маань тав тухтай, зай талбай сайтай саруул орчинд шинжилгээ өгөх боломж бүрдүүлж өгсөн Алтай констракшны хамт олонд ХСҮТ-ийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхиилсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.