Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нээлтээ хийлээ

Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нээлтээ хийлээ

2 сарын өмнө

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь 2018 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дорны уламжлалт анагаах ухааны хүчил шүлт тэнцвэржүүлэгч био цахилгаан эмчилгээг шинээр нэвтрүүлж эмийн бус аргаар эмчилгээ хийдгээрээ онцлогтой  юм.

Харин тус эмнэлэг өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа  танилцууллаа.Нээлтийн үйл ажиллагаанд эмнэлгийн Ерөнхий захирал М. Түвшинбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БНСУ-ын элчин сайдын яамны Консулын зөвлөх Кил Ганмүг, “Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадам, БНХАУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бээжин хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ду Шо Фе, Хятадын Хааны зүүний нууц судрын өв залгамжлагч, Хятадын анагаах ухааны хөгжил сангийн зүүний мэргэжлийн хорооны дарга Ян Жэнхай, Япон Улсын Хамамацу Анагаах Ухааны Их Сургуулийн судлаач, БНХАУ-ын Анагаах ухааны Шинжлэх ухааны академич Гао Ронг Хуй болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсдийн төлөөлөл оролцлоо

Түүнчлэн “Тиффани Мед” эмнэлэг нь Монгол анагаах ухаан, Дорнын анагаах ухааны мэргэжлийн дөрвөн эмч , бариа заслын хоёр сувилагчтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмчилгээндээ уламжлалт анагаах ухааны зүү төөнүүр,бариа засал, хануур шивүүр засал, рашаан эмчилгээ,шавар эмчилгээ, тан эмчилгээ болон дэлхий дахинд дэлгэрч буй хүний биеийн хүчил шүлт тэнцвэржүүлэгч био цахилгаан эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.


Нээлтийн үеэр Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий эмч Б.Цолмонсүрэнгээс эмнэлгийн үйл ажиллагааны талаар тодруулав.

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхлээд хэдэн жил болж байна вэ?

-Манай эмнэлэг нь “Ивээлт Талим”ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2018 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Бид бүхэн үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байна. “Тиффани Мед” эмнэлэг нь Дорно дахины уламжлалт сэргээн засах анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.Уламжлалт анагаах ухааны чиглэлийн хүрээнд БНХАУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж туршлагатай профессоруудыг урин авчирч эмчилгээ оношилгоо хийлгэдгээрээ давуу талтай. Дорно дахины буюу Япон, Солонгос, Энэтхэг, Тайван зэрэг дорнын анагаах ухааныг хөгжүүлэх зорилготойгоор бид бүхэн хичээн ажиллаж байна.
-“Тиффани Мед” эмнэлэг нийт хэчнээн эмч, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Манай эмнэлэгт БНХАУ-ын гурван профессор урилгаар ирж эмчилгээ хийдэг. Мөн өөрийн дөрвөн Уламжлалт анагаах ухааны эмч, уламжлалт анагаах ухааны хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мөн Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь гадаадыг зорин эмчлүүлэгчдийг багасгах зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын шилдэг эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан олон жилийн туршлагатай , шилдэг эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг урин туршлага солилцох, ажлын байран дахь сургалт зохион байгуулж залуу боловсон хүчинг бэлтгэх, сүүлийн үед хийгдэж буй шинэлэг эмчилгээний багаж төхөөрөмж, арга барилыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.