НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачлагаар “ГОО САРНАЙ анхдугаар форум”зохион байгуулагдлаа

НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачлагаар “ГОО САРНАЙ анхдугаар форум”зохион байгуулагдлаа

1 7 хоногийн өмнө

“ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХОТЫН ШИЙДЛҮҮД” сэдвийн хүрээнд Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар зохион байгуулагдлаа.

Монгол улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэл хотынхоо тогтвортой хөгжлийг хангаж УХААЛАГ, ЭКО ХОТЫГ бий болгох, иргэдэд ээлтэй хот болгон хөгжүүлэхэд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, санал, дүгнэлтийг бодлогын түвшинд хүргэх эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх зорилготой форум боллоо.

Цахим шилжилтийн энэ үед иргэддээ ээлтэй хотыг хөгжүүлэх шийдлүүдийг хэлэлцэхээр салбар, салбарын зөвлөхүүд, судлаач, олон улсын шинжээчдийг урин оролцуулж тэдний судалгаа шинжилгээнд үндэслэсэн нээлттэй хэлэлцүүлэг болж байгаагаараа онцлог юм.

Тус форумд НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг “Тогтвортой хөгжил-иргэдэд ээлтэй хот” сэдвээр

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Т.Алдарсайхан-“Орчин үеийн хотын хөгжил, чиг хандлага” сэдвээр

Хот төлөвлөлтийн зөвлөх эдийн засагч Н. Эгиймаа-“Ногоон хотын шийдлүүд: Эрчим хүчний хэмнэлттэй сургууль, цэцэрлэгийн барилгын дулаалга” сэдвээр

Өрнөл Проект ХХК захирал Ш.Оюундарь-“Богино замын хот” сэдвээр

Жендэрийн үндэсний шинжээч Ш.Солонго- “Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын судалгаа” сэдвээр

IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н. Минжирмаа-“Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогын хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж” сэдвээртус тус илтгэл тавилаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.