Орхон аймгийн засаг дарга Д.Батлут засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг нь ташаа мэдээлэл

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг нь ташаа мэдээлэл

3 7 хоногийн өмнө

Tovch.mn худал мэдээлэл тараажээ.


1.Байр авсан гэх төрийн албан хаагчдыг миний хамаарал бүхий этгээдүүд гэсэн нь худал
2. Тухайн орон сууцууд нь "Түрээсийн орон сууц" гэсэн нь худал
Тайлбар-1: Аливаа албан байгууллага нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэйг онцлох хэрэгтэй.
Нэр дурдагдсан:
- ЗДТГ-ын Нярав Д.Уртнасан нь төрийн албан 22 жил ажиллаж буй
- ЗДТГ-ын Бичиг хэргийн ажилтан Ц.Хишигсүрэн нь 30 гаруй жил төрийн албанд ажиллаж буй
- Э.Одхүү нь Орхон аймагт мэндэлсэн 3 ихрийн гэр бүл
- ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Нансалмаа нь төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа
- ЗДТГ-ын Нягтлан Л.Дуламжав нь 2 ихэр хүүхэдтэй /гэр хороололд амьдарч байсан/
- ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Амарзаяа нь өрх толгойлсон эх
- ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг нь эхнэр 3 хүүхдийн хамт гэр хороололд амьдарч байсан
- Засаг даргын туслах Б.Мөнхбаяр, Б.Ганди нар нь гэр бүлээрээ төрийн албанд ажилладаг гэх мэт нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх төрийн албан хаагчид болон иргэд юм.
Тайлбар - 2: Эдгээр орон сууцууд нь "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийнх байсан гэж мэдээлсэн сэтгүүлч мэдээллээ дутуу нягталжээ. Энэ бол 7А хороолол буюу "Их хаадын цуваа" төслийг хэрэгжүүлж буй компанитай байгуулсан гэрээнд нийт орон сууцны 2 хувийг зарим иргэн төрийн албан хаагчдад олгох заалт туссаны дагуу гарсан шийдвэр юм. Иймд Tovch.mn сайтыг албан ёсны залруулга гаргахыг шаардаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.