ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛНА

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛНА

3 7 хоногийн өмнө

Чанартай бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдэд очихдоо хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй юу гэсэн үзүүлэлтээс гадна байгаль орчинд ээлтэй эсэх, тухайн ААН удирдлагын тогтолцоог хангаж чадсан уу гэдэг нь чухал юм.

Манай улс жил бүрийн 11 дүгээр сард Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэн Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж ирсэн. Энэ удаад “Чанар-амжилтын түлхүүр” уриан дор чуулахаар болсныг МҮХАҮТ, Стандарчилал хэмжил зүйн газраас хэвлэлийнхэнд мэдээллээ.

“Үндэсний чанарын 7 хоног”-ийн хүрээнд ирэх 11 дүгээр сарын 14-нд Үндэсний чанарын чуулган, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, Чанарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна.

Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг олон улсад нэг сая гаруй байгууллага нэвтрүүлсэн бөгөөд үүний 96 нь Монголын компаниуд юм байна. Дээрх үйл ажиллагаанууд нь дотоодын компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортод бүтээгдэхүүн гаргахад томоохон түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Үндэсний чанарын шагналд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлсэн бөгөөд Аж ахуйн нэгж, байгууллага, Бүтээгдэхүүн, Үйлчилгээ
гэсэн гурван төрлөөр шалгаруулна.

Чуулганы хүрээнд олон нийтэд чиглэсэн "Дистрибьютер Монголия" үзэсгэлэн, "Гарааны бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн", Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг чадавхижуулах сургалт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах тул иргэд, ААН, байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Чанарын уралдаанд материал өгөхийг хүссэн компаниуд дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.