МИАТ компани Сэнтрал тауэрт Тасалбар түгээврийн төвөө нээлээ

МИАТ компани Сэнтрал тауэрт Тасалбар түгээврийн төвөө нээлээ

2 сарын өмнө

МИАТ ТӨХК зорчигч үйлчлүүлэгчиддээ илүү хүрч үйлчлэх, нислэгийн тийзийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Тасалбар түгээврийн Сентрал тауэр дахь салбараа өнөөдөр нээлээ.

МИАТ компани төрийнхөө далбааг тээгч, үндэсний тээвэрлэгчийн хувьд зорчигч, үйлчлүүлэгчиддээ аюулгүй, найдвартай, тав тухтай агаарын тээврийн үйлчилгээг үзүүлэх хүндтэй үүргийг хүлээн ажилладаг. Иймээс тус компани зорчигчдынхоо аяллыг тав тухтай, сэтгэл ханамжтай байлгах, тийз борлуулалтын үйлчилгээгээ илүү тав тухтай, түргэн шуурхай болгох мөн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд шинээр гурван салбар нээхээр зорилт тавин ажиллаж байгаа аж.

Цаашид тус компани Тасалбар түгээврийн дараагийн салбараа Энканто таун үйлчилгээний төвд нээх юм байна.

Дашрамд дурдахад МИАТ компани нислэгийн бүх мэдээллийг нэг дороос авах МИАТ апликэйшнийг саяхан зах зээлд нэвтрүүлсэн. Зорчигчид тус апликэйшний тусламжтайгаар хэзээ ч, хаанаас ч нислэгийн тийз захиалах, худалдан авах, нислэгийн төлөв, цагийн хуваарь зэрэг олон төрлийн үйлчилгээ авах боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.